ЭРҮҮЛ МЭНД

Хуванцар сав шүдний пааланг устгадаг химийн бодистой

Хүүхдийн шүдний эмгэг болох шүдний паалан гэмтэж шүд хорхойтох амны хөндийн мөөгөнцөр үүсгэдэг химийн хортой бодисуудыг хуванцар сав үйлдвэрлэх орц найрлагад ордог ажээ.

Эрдэмтэд дотоод шүүрлийн булчирхай, гормон буюу дааврыг судлах олон улсын байгууллагаас хүүхдийн шүдний пааланг гэмтээгч гол “эзэн” бол хуванцар савтай хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нотлох баримтын хамт дэлгэжээ.

Хуванцар саванд удаан хадгалсан ус, ундаа зэрэг нь хүүхдийн өсөлт бойжилтын дааварт сөргөөр нөлөөлж, шүдний бүтцийг нь өөрчлөн хэврэгшүүлдэг гэжээ. Шүдний хэлбэр дүрс жирийн бус, орсгой эсхүл давхарлан ургах зэрэг нь ч хуванцар савны найрлагатай холбоотой аж.

Чимээгүй аюул учруулдаг гол бодис бол “Бисфенол А” (Bisphenol A) хэмээх химийн маш хортой бодис. “Бисфенол А” нь хүүхдийн өсөлтөд нөлөөлөхөөс гадна 6 болон 9 нас хүртэлхи хүүхдийн шүдний ургалтын бараг 18 хувьд нь төрөлхийн бус гажиг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд онцолжээ.  

Түүнчлэн, амны хөндийд фунгицид хэмээх нэгэн төрлийн мөөгөнцөрийн нянг үүсгэснээр шүдийг хорхойтуулан пааланг нь хэврэгшүүлдэг гэнэ. Тиймээс аль болохоор хүүхэддээ амттай ундаа, ус гэх мэт бэлэн бүтээгдэхүүн худалдан авч өгөхдөө шилэн саванд аль эсхүл цаасан саванд савласныг нь  сонгож байхыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи сүрхий хөгжиж байгаа нь сайшаалтай боловч эргээд бидэнд хор уршигтай байдаг сөрөг муу тал ч байдаг ажээ.

О.АНАР

(Эх сурвалж: dental-elite.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button