Нийгмийн

Гвиней улс Токиогийн олимпод оролцохоос татгалзав

Гвиней улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпийн наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ.

Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпод оруулахгүй байхаар шийдсэн болохыг хэлсэн байна.

Баруун Африкийн Гвиней улс 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button