“Токио-2020”: Б.Урантунгалаг чансаа тогтоох харваанд 58 дугаар байрт эрэмбэлэгдэв

“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойно. Монголын багийн салхийг өнөөдөр байт харвааны төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар хагалж байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд цэц сорьсон ОУХМ Б.Урантунгалаг чансаа тогтоох харваанд 58 дугаар байрт шалгарлаа. Түүнтэй нийт 64 тамирчин өрсөлджээ.
БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ

Төрсөн он: 1977.02.24
Амжилт:
– Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр
– Азийн танхимын наадмын мөнгөн медаль
– Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр
– Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль
– Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль
– “Лондон-2012” олимпийн IX байр
– УАШТ-ий 10 удаагийн аварга
– Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч
Байт харвааны хасагдах шатны харваа долдугаар сарын 27-нд болж, “Star”, TV9, Боловсрол телевиз шууд дамжуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.