Нийгмийн
Монголын тамирчид Токиогийн олимпийн нээлтэд оролцоход бэлэн болжээ
“Токио-2020” олимпийн наадмын нээлтийн ёслол яг одоо үргэлжилж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойно.
“Токио-2020” олимпийн наадмын нээлтэд Монголын тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёно.
Яг одоо улс, улсын тамирчид жагсан цэнгэлдэхэд орж ирж байна. Монгол Улс 90 дүгээрт орж ирэн, ёслолын жагсаалд оролцоно. Монголын тамирчид олимпийн нээлтэд оролцоход бэлэн болжээ.
Манай улсын түүхэнд багийн спортын төрлөөр олимпод өрсөлдөх Монголын сагсан бөмбөгчид нээлтэд оролцохоор бэлэн зогсож байгаа нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.