Нийгмийн

“Токио-2020”: Монголын багийн тугч О.Хуланг FIBA онцлов

Токиогийн олимпын наадмын нээлтэд улсынхаа тугийг барьц, цэнгэлдэхэд мандуулсан сагсан бөмбөгийн тамирчдын Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) онцолжээ.

Тэдний дунд Монголын сагсан бөмбөгийн 3x3 шигшээ багийн тамирчин, манай багийн тугч О.Хулан багтав.

FIBA улсынхаа тугийг олимпын нээлтэд мандуулсан Монголын анхны эмэгтэй тамирчин болсон түүнийг, Монгол Улсын далбааны хамт хамгийн дээр нь онцолсон нь бахдам үйл явдал байлаа.

О.Хулан 1999 онд төрсөн, сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм.

 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна. Монголоос багийн спортын төрлөөр олимпод оролцох анхдагчдын нэг нь тэр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:16

You should take part in a contest for one of the best blogs on the web. I will recommend this site!

Холбоотой мэдээ

Back to top button