ДЭЛХИЙ

БНХАУ-д 3000 жилийн настай цэвэр алтан баг олдлоо

Хятадын баруун өмнөд хэсгээс 3000 жилийн настай цэвэр алтаар урласан нүүрний баг олджээ

Хятадын Саншиньдуй бүсээс нэгэн гайхалтай үнэт олдвор олдсон нь археологичдыг үнэхээр гайхшруулжээ.

Ойролцоогоор 3000 жилийн настай цэвэр алтаар хийсэн нүүрний баг Саншиньдуй бүсийн эртний хотоос олдсон байна.  

Малтлагын үеэр алтан маскаас гадна хүрэл, алтан ялтас, мөн зааны ясаар хийсэн эд хэрэглүүд ч байгааг археологичд олж анзаарсан байна.

Он тооллын мэдээллээс авч үзвэл тус бүс нутагт 1920-иод оноос хойш нийтдээ 50 мянга гаруй нээлт хийжээ. Тэдгээрээс хамгийн онцлох анхаарал татсан малтлага бол 1986 онд баяр ёслолын зориулалтаар ашиглаж байсан хэд хэдэн нүхийг олж илрүүлж байв. Тэдгээр нүхнүүдэд баяр ёслолын үеэр хэрэглэж байсан гэх мянгаад эд хэрэглэл олдсон байдаг.

Дараа нь 2019 онд дахин нэг шинэ нүх олж илрүүлсэн байдаг. Салбарын шинжээчдийн дүгнэж, таамаглаж байгаагаар нүхийг тахил өргөх зориулалтаар ашиглаж байсан аж. Ингэж таамаглах болсон шалтгаан нь эд зүйлсийн зарим нь галд шатсан байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Хамгийн сүүлд олдсон олдвороор Саншиньдуй бүс нутгийнхны эртний соёл, түүний зарим нэг онцлогийг олж тогтоох боломжийг олгоно гэж түүхчид, археологичид олзуурхаж байгаа юм.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:20

I went over this web site and I believe you have a lot of superb information, saved to bookmarks (:.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x