Нийгмийн

Сү.Батболдын эрх ашгийг гүйцэлдүүлэгч ГЕГ-ын дарга Б.Асралт

ГЕГ-т “дархлагдсан” дарга Б.Асралт Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж олноо танигдсан. Энэ нь ч үнэн. Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү нь. Эл албан тушаалд ямар ч шалгаруулалтгүйгээр крандуулан томилогдож байсан Б.Асралтын тухай өгүүлье.

-“СТАРТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛААС ГЕГ-ЫН ДАРГА БОЛТЛОО СУГА “КРАНДУУЛАВ”-

Стар телевизийн захирлаар ажиллаж байгаад дээрээс крандуулж шууд ГЕГ-ын дарга болтлоо суга дэвшсэн хүн. Улсын орлого бүрдүүлдэг хоёр гол агентлагийн нэгийг Увсын фракцын хүнийг тавьж, халж солихгүй өдий хүрч ирсэн нь ч учир жанцантай. Тэрбээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад томилогдсон бөгөөд Ч.Хүрэлбаатарын үед ч хөдөлгөөгүй. Мөн Сү.Батболдын хүн учир солигддоггүй.

Ялангуяа томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригддаг. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай ханддагаас өөрөөр гааль дээр хийж гавьсан асуудал дуулдсангүй. Хууль бус үйлдлүүдэд маш ихээр нэр холбогддог ч  хариуцлага хүлээсэн удаагүй. 2021 оны эхээр өргөдлөө өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай мэдээлэл гарч байв. Гэвч өдгөө хүртэл суудалдаа “хувалз” шиг шигдчихээд салаагүй л байна.

-ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ ГЕГ-ЫН ДАРГА-

Б.Асралтын өөрийн орлого 2016 оноос ихээхээн өсөж, буурсан савлагаатай байна. Тодруулбал, тэрбээр 2016 онд 127 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 89 сая, 2018 онд 18 сая болон буурч, 2019 онд 174 сая болж өсжээ. Харин 2020 онд 26 сая болон дахин буурсан байна. Тэрбээр нэг тэрбум 84 сая төгрөгийн үнэ бүхий нэг автозогсоол хоёр байртай. 2016 онд 220 сая төгрөгийн үнэ бүхий Toyota,Highlander- 1,Toyota,Camry- 1,Lexus,570- 1 гэсэн машинтай байсан бол 2020 онд 135 сая төгрөгийн Land Rover, Range Rover- 1 машинтай хэмээн мэдүүлсэн байна. Мөн тэрбээр 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 50 сая төгрөгийн хадгаламжтай, “Төгсмонгол Трейд” ХХК-д хувьцаа эзэмшдэг биелэгжүү нэгэн аж.


Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт байс хийгээд асуудалд орооцолддог ч, хуулийн шатандаа очоод шалгаж байгаа гээд замхардаг. Түүний нэр холбогдсон хэргүүдээс шүүж үзвэл:

1.2 ТЭРБУМЫН ЗАМХАРСАН ХЭРЭГ: Б.Асралттай холбоотой хамгийн дуулиантай нь 1.2 тэрбумын хэрэг. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны тавдугаар сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт нь 2017 оны гуравдугаар сарын 09-ны А/37, 2017 оны зургадугаар сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий дөрвөн компанид сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгосон хэрэг. Үр дүнд нь 1.2 тэрбум төгрөгийн татваргүй бараа орж ирж улсыг хохироосон. АТГ-ынхны хараанд өртөж, шалгагдаж байх хугацаандаа эл гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байдаг.

ГААЛЬД ЗАМБАРААГҮЙ ОРОН ТОО НЭМЖ, ВАНТ УЛСАА БИЙ БОЛГОВ: Гаалийн дарга болонгуутаа Гаалийн ерөнхий газрын батлагдсан орон тоог даруй 37-гоор хэтрүүлсэн. Тухайн үед энэ тухай мэдээлэл дуулиан тасралтгүй Тодруулбал, Гаалийн ерөнхий газар 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоо нэмсэн. Энэ нь өөрийн гар хөлийн хүмүүсээ ажилд авч, зах хязгааргүй татаас үүсгэсэн гэсэн үг юм.

Б.АСРАЛТЫН ҮЕД ЗАМЫН-ҮҮД ДЭХ АВЛИГЫН АСУУДАЛ ИЛ ЦАГААНДАА ГАРАВ: 2019 онд гаалийн 34 ажилтан авлига авсан нь тогтоогдсон. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн байдаг. Гэвч Б.Асралт албан тушаалдаа занхайсан хэвээрээ.

ГЕГ ГАРЫН САЛААГААРАА АЛТЫГ УРСГАДАГ НЬ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ИЛРЭВ: Хөл хорионы улмаас хил хаалттай буй энэ үед Монголбанкны алт тушаалт огцом нэмэгдсэн. Монголбанкны 2020 оны эцсийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23.6 тоннд хүрсэн нь 2019 оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн гэсэн үг. Үүнд хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан хүчин зүйлс нөлөөлсөн болохыг  Монголбанкнаас мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл гаалийн хяналт энгийн цагт цоорхой шүүр шиг ажилладагийн нэгээхэн нотолгоо. Жилд хэдэн тн алт гадагшаа урсаж байхад гаалийнхан “нүдэн балай чихэн дүлий” өнгөрүүлж байсан гэсэн үг.

Тэрбум давсан хөрөнгөтэй Б.Асралт 2016 оноос хойш Сү.Батболдын ачаар гаалийн байгууллагыг өөрийнхөө “асрамжийн газар” болгон тансагласаар суух нь дээрх бүхний нотолгоо. Түүнийг улсын төсөв бүрдүүлдэг гол агентлагийг удирдаж суухад дээрх мэт хэргүүд гарсаар. Хуулийн байгууллага ч түүний өмнө хүчгүйдсэн мэт хөдлөхгүй, толгойг нь илсээр сууна. Сү.Батболдын эрх мэдэл, мөнгөнд барьцаалагдсан МАН-ынхан хууль зөрчсөн агентлагийн дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй болтлоо хүчгүйдчихсэн нь үнэн.

Харин шинээр түрэн гарч ирж буй залуу үеийнхэн өөр. Сү.Батболд тэргүүтэй фракцыг хүчрэхгүй байгаа учир жижгээс нь эхэлж задлахаар оролдож байгаа нь Замын-Үүдийн зургаан даргын баривчилгаа харуулсан. Сү.Батболдын хүн Б.Асралт, Т.Бадамжунай тэргүүтнийг даган гүйгч Т.Гантулга нарын Гааль, мэргэжлийн хяналт тойрсон сүлжээг таслах оролдлого хийж буй гэж харагдахаар. Замын-Үүд дээр авлигын асуудал ил цагаандаа гарчхаад байхад ах нарынх нь хүмүүс үүнийг улам өөгшүүлээд байхаар залуу улстөрчид хөдлөхөөс аргагүйд хүрч буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 08:08

үхээсээ эрлэгийн хаан хурдан ирж аваасай ийм адгийн шааруудыг

Зочин
Зочин
2021-07-27 09:15

Га�##�ийн ерөнхий газрын шинэ оффисын байрны сонгон ш�##�гаруулт гэж ямар юм хийсн бол

Зочин
Зочин
2021-07-27 09:16

Хэлэх үг �##�га, Үхэж д�##�д орморууд.

Зочин
Зочин
2021-07-27 09:19

Сүгийн хүн хогнууд

Энгийн нэг ард
Энгийн нэг ард
2021-07-27 11:04

Монголчууд өөрсдөө жирийн иргэдээс эхлээд л Сү мэтийн луйварчидтай чадах ядахаараа тэмцэх хэрэгтэй. Сүгийн Скайтел, Скаймедиа, Е-Март дэлгүүрээр нь үйлчлүүлэхээ болих хэрэгтэй. Би лав Скаймедиагаас нь больж, татг�##�зсан. Бас Е Мартаар орохоо больсон Энэ бол өчүүхэн миний эх орондоо хийж буй буян, авилгчдад үзүүлж буй тэмцлийн нэг хувь нэмэр. Бүгд л ингэвэл Сү мэт луйварчид биднийг шулан мөлждөг явда зогсоно.

Зочин
Зочин
2021-07-27 12:31

Ta nar jijig avilgachidtai ajillana gesen. Niigmiin daatgalig anxaaral daa avaach. Tanai namin bairand suuj xuviaraa zuvluguu ugdug Niigmiin daatgald ajillaj baisan avgai bainaa. Niigmiin daatgalig atgachixsan yum uu. Nerin dansni argaar togtooxgui geed ene xynii ugeer yavdag yum shig baina daa. Uul ni xuulindaa nerin Dans, 7 jiliin argaar 2-uulangaar tootsood uurtuu ashigtaig songono gesen baix yum daa.. Eniig xeregjuulmeer baina. Uls turinxen l gol zaavar ugdug bolj taaraad baina daa. Esvel xurimtlagdsan munguu bugdig ni avmaar baina.

bb
bb
2021-07-27 12:47

Svgiin bu.gs gaitai davarsan bna muu gu.lug!

Zochin
Zochin
2021-07-27 13:55

ATG ajilaa hiimeer uym

уншигч
уншигч
2021-07-27 14:13

САЙТААР хүн харлуулахдаа монголчууд гарамгайбаатар юм аа

Зочин
Зочин
2021-07-27 14:53

Энэ Сү.Батболд гэдэг нөхрийг сайхан суйлчих зоригтой аавын хүү хууль хян�##�тынхан дотор �##�га уу. Хуулийн байгууллагуудын хэдэн дарганцарууд ч яахав бөлдөгдүүлчихсэн юм байж, харин хэдэн цэрэг нь тэр дарганцаруудаа сөрөөд мафижсан төрийг өмнөө сөхрүүлэх амьтан �##�га уу. Даанч дээ. Тангараг өргөсөн бүхний өмнөөс ичиж байна.

Ард
Ард
2021-07-27 15:32

Сүгийн сүүсэг үүд сөнөтүгэй

Zochin
Zochin
2021-07-27 17:32

Ouuynerdene oligtoi sain ajillaval!!, ene muu luivarchin S. Batbold yaachij chadachgui tegeed schorond orno schuudee. ESaid chodloochee...

Холбоотой мэдээ

Back to top button