УЛС ТӨР

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, ХОЁР ЯАМ шинээр байгуулах уу

Ирэх есдүгээр сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах магадлалтай байна. Тодруулбал, ээлжит бус чуулган хуралдвал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэх аж. Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдаж буй юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтнүүдэд Засгийн газрын хоёр сайд, нэг дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын албан тушаал өгөх тохироо бий. Үндсэндээ энэ тохироо хийгдэнэ гэсэн хардлага байгаа юм.

Мөн Ерөнхий сайд “Шүгэл үлээгчийн хууль”-ийг батлах төлөвтэй байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button