УЛС ТӨР

ХААБ-ээс Х.Баттулгын хүнийг явуулж, Ж.Осоржамааг томилжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ТӨХХК/-ийн гүйцэтгэх захирлаар Г.Осоржамаа гэх залууг томилжээ.

Ж. Осоржамаа нь 2005 оноос эхлэн газрын харилцаа, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй “Газар дэлхий” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан гэхээс өөр тодорхой түүх алга. Ерөнхийлөгч солигдсон учраас өмнөх Ерөнхийлөгчийн хүнийг явуулж, шинэ хүн ирсэн нь энэ юм.

Тус газрын даргаар Vanquish хамтлагийн дуучин Д.Дандий-Ядамыг өнгөрсөн оны дундуур томилж байв.

Тэрбээр ажлаа авснаас хойш хэвлэлийнхнээс зугтаж, нэг ч удаа ам нээгээгүй. ХААБ-ийн захирлын хувиар олон нийтэд харагдаагүй, нууцхан ажилласан.

Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын итгэлт хүн нь байсан гэдэг. Тиймээс биржийн ажлыг өөрийн хүссэнээр хөдөлгөж, салбарын томоохон, эрх мэдэлтэй нэгж болгох зорилгоо биелүүлэхээр өөрийн хүнээ ийн тавьж байсан гэж хэлэлцдэг.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button