НИЙСЛЭЛ

АМГ-аас А92, А95 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

АМГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр 15:00 цагт А92 болон А95 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Энэ сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр өсөж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон. Ирэх сараас ОХУ импортын шатахуундаа хязгаар тогтоохоор болсонтой холбогдуулан дахин нэмэгдэх гэж буй.

Үүнээс гадна Засгийн газраас шатахууны үнийг сонгуулиас өмнөх үеүүдэд хүчээр барьж байсан бөгөөд уг хугацаанд шатахуун импортлогч ААН-үүд ихээхэн алдагдалтай ажилласан юм. Иймд шатахуун импортлогч ААН-үүд үнээ дахин үнээ нэмж алдагдлаа нөхөх шаардлага гарсан учраас хүсэлт гаргасан байна.

Энэ талаар АМГТГ-аас хэвлэлд мэдээлэхдээ,

“Нэг баррель тосны үнэ 40 ам.доллар, хилийн үнэ 400 ам.доллар байхад нэг литр шатахууныг 1450 төгрөгөөр худалдах боломжтой. Харин энэ оны нэгдүгээр сараас нэг баррель нь 50 ам.доллар, хилийн үнэ 470 ам.доллар болж өслөө. Одоогоор  ААН-үүд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Гэвч нийгмийн хариуцлагаа хүлээгээд үнээ нэмэхийг хойшлуулна уу гэсээр энэ сарын эхэнд литр тутамд 300 төгрөгөөр нэмсэн. ААН-үүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бидэнд үнэ нэмэх хүсэлтээ өгсөөр байгаа. Одоогоор хэд орчим төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Дэлхийн зах зээл дээр 1 баррель нь 65ам $ байхад 1850байсан шдээ урьд нь одоо ямар ш####тгаан бгаад үнэ нэмнэ гээд байна арай биднийг мартсан гээд бодоод бна уу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button