Нийгмийн

Х.Болдбаатар: Олимпын аваргатай болох гол зорилгодоо хараахан хүрч чадсангүй

Токиогийн олимпын наадмаас Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгалаа. Манай жүдочдоос Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар “Багийн барилдаанд медаль авах зорилготой байлаа. Д.Сумъяа өмнөх барилдаанд мөрөө эвгүй болгочихлоо. Тэгээд герман жүдочтой барилдаанаа 100 хувь гаргаж чадсангүй.

Монголын жүдочид маань энэ удаагийн олимпод алтан медаль хүртэх, олимпын аваргатай болох зорилготой ирсэн. Гол зорилго бол алтан медаль л байсан. Түүндээ хараахан хүрч чадсангүй.

Өнгөрсөн жилийн хавраас хойш бид их хүнд байдалд бэлтгэл хийлээ. Бэлтгэл хийж байтал хөл хорио тогтоогоод. Оны эхэнд болсон “World masters”-т бэлтгэлгүй шахам өрсөлдсөн. Тамирчид маань гэр, гэртээ бэлтгэл хийгээд оролцсон. “Найрамдал”-д бэлтгэл хийж байгаад Европын тэмцээнд оролцож явтал манай багаас халдвар илэрсэн, хэд хэдэн тамирчин коронавирус туссан. Үүний улмаас Азийн АШТ-д оролцож чадаагүй.

Ачаалалтай бэлтгэл хийлгэхэд амаргүй байлаа. Тамирчдынхаа бэлтгэл, ур чадварыг засаж, янзалсаар байгаад нэг мөнгө, хоёр хүрэл медаль авлаа.

Ё.Басхүүг нэлээд дээшээ барилдах байх гэж бодож байлаа. Харамсалтай нь чадсангүй. Медаль авна гэж тооцсон, барагцаалсан цөөнгүй бөх харамсалтай нь зорилгодоо хүрч чадсангүй.

Монголд үлдсэн багш нар, шигшээгийн дасгалжуулагч нар, бэлтгэл хангасан жүдочиддоо баярлалаа.

Токио руу ирэхийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга их зөв зохион байгуулж, бэлтгэл хийлцэн, тамирчдын бэлтгэлийг хамт хийлгэлцсэн. Энэ нь тамирчдын бэлтгэл, сэтгэл зүйд их эергээр нөлөөллөө.

Биднийг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

6 Сэтгэгдэл

  1. одоо иим яриа хэрэггүйээ бүх улс яг адилхан нөхцөлд л бэлтгэлээ хиисэн бгаа энэ бол зүгээр арьсаа хамга####ах яриа

  2. анхдагчийн нутаг булганаас л дахин аварга 50 жилийн дараа төрнө одоо хэн ч аварга болохгүй ээ та нар арьсаа хамга####ах гээд ямар ч нэмэр ####га бүгд тэтгэвэртээ гар даа өрөө төл ард түмэнд

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button