Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Миний хүүгийн ялалт байсан

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан. Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлсөн. Хэрвээ манай тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай өрсөлдөх байсан юм.
Тиймээс манай сайт өнөөдөр Э.Цэндбаатарын гэрээс, түүний ээж Г.Болормаа болон эхнэртэй шууд ярилцлаа.
-Сайн байна уу. Хүүгийн тань өчигдрийн тоглолт маргаантай болсон. Та бүхэн ямар бодолтой байна вэ?
-Хүүгийнхээ багш нарт нь баяр хүргэе. Өчигдрийн тоглолт дээр миний хүү амжилттай, маш их тэвчээр гаргаж тоглолоо. Харамсалтай байна. Эхний хоёр үе дээрээ хожиж явсан. Нүдэн дээр ил байгаа эрч хүчтэй тамирчныг дарж, оноог нь буруу шүүсэн тэр шүүгчид гомдолтой байна.
-Хүүгээ алт, мөнгөн медаль авна гэж бүрэн итгэж байсан уу?
-Тийм ээ. Миний хүү хүнээр хэлүүлдэггүй. Өөрийнхөө алдаан дээр сургамжилж эртэй, бяртай үйлдэл хийж явдаг.
-Тоглолтын хувь заяаг Кубын шүүгчийн оноо шийдчихлээ?
-Би ялчихлаа даа гэж бодож байлаа. Хамаг юмаа шавхсан. ОХУ-ын тамирчин хожигдож явснаа илэрхийлж байна билээ. Миний хүүгийн ялалт байсан гэж хэлэх байна.
-Хүүтэйгээ холбоо барьсан уу?

-Бариагүй. Хүү минь шокноосоо гарч чадаагүй байна. Хүү минь аавтайгаа холбоо бариад шокноосоо гараарай гээд мессеж бичсэн.
-Монголын талаас гомдол гаргасан байна. Эцсийн хариу гараагүй байна?
-Горьдоод л байна.
-Хүү нь Токиод байгаа. Хүүдээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Миний хүү сайн байсан. Хүчтэй, бяртай, эр зоригтой байлаа. Олон улс даяр сайн байгааг нь үнэлсэн учраас хүү минь дараагийнхаа тэмцээн уралдаанд хичээж оролцох байх аа.
-Э.Цэндбаатар мэргэжлийн бокс руу шилжиж магадгүй гэж ярьж байсан. Яах бол?
-Бид нар мэргэжлийн боксыг нь нэг их дэмжихгүй л байгаа. Гэхдээ ярилцаж байгаад, өөрийнх нь шийдвэрийг дагах л байх.
-Гэр бүлээ, аав ээжээ олон удаа баярлуулсан шүү дээ. Гавьяат тамирчин болсон?
-Хөдөлмөрийг нь үнэлсэнд баярлаж байгаа.
-Э.Цэндбаатарын юуг нь та үнэлдэг вэ?
-Миний хүү ямар их тэвчээртэй юм бэ гэж бахархаж байна. Ухрах араа байхгүй юм даа. Эхээсээ дөрвүүлээ. Нэг эгч, нэг ах, нэг дүүтэй. Эхнэр хоёр хүүхэдтэй. Боксыг сонгоод багаасаа хичээллэсэн. Үүнийхээ төлөө зүтгэж, амжилтад хүрнэ гэж мөрөөддөг мөрөөдөлдөө хүрээд л байна. Чамлалтгүй. Дараагийн олимпдоо амжилт гаргах байх аа.
-Хүүд тань одоо урам л хамгийн чухал байх?
-Урмын үг хэрэгтэй. Ах дүү, аав ээж нь харж байна. Эмээ өвөө нь тэнгэрээс миний хүүг харж байгаа байх. Бурхан тэнгэр миний хүүг ивээдэг байх аа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мед�##�ийг заргаар биш барилдаанаар авнаа. Заргын мед�##� Монголд хэрэггүй!
Yag unen iig helhed neeh ih iluu ilt davuu bol bgaagui shuu yahuu oiroltsoo uzsen gehdee hyalaigaad yadraad uhen aldaad bsan iig bugd harsan shu. Odoo naad gomdoloo martaad daraa daraagiin yumaa bodson ni deer dee uneheer sain l yum bol daraa dahial medal awna shdee.
Боль боль 3-р үе дээрээ олигтой тоглоогүй шдээ. Илтэд ялагдаж байна лээ. Эхний үед тоглосон шигээ тоглосон бол ялах л байсан байх. Монголд ээжүүд нь хүртэл шударга бус байхаар яаж Монголд шударга ёс хөгжинө дөө