НИЙГЭМ

10 саяас илүү тээврийн зардал авсан таван жолоочийн хилээр нэвтрэх эрхийг хасчээ

Цар тахлын улмаас БНХАУ-д гацсан ачаа барааг Монгол руу саадгүй нэвтрүүлэх, гацааг нь багасгахын тулд тээврийн зардлыг 10 саяас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж буй. Дээрх шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд 700 гаруй тээврийн хэрэгслийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулжээ. Одоогоор 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байгаа.

Гэрээний 6.6 дугаар заалтад 10 сая төгрөгөөс илүү тээврийн зардал авахгүй байх, нэмсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хасах арга хэмжээ авахаар тусгасан.

Одоогоор Монгол руу орж ирээд буй тээврийн хэрэгслийн тав нь 10 саяас илүү тээврийн зардал авсан зөрчил илэрчээ. Улмаар дээрх таван жолоочийн хилээр нэвтрэх эрхийг зургаан сараар хассан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайн бодоорой.
Сайн бодоорой.
2021-08-10 11:55

Хилээр нэвтрэхийг ганцхан шүүх л хориглодог ! Наадуул чинь бол зөвхөн ачаа тээврийн жолоочоор гарах зөвшөөрөл цуц�##�сан байх. Түүнээс иргэн бол өөрөө ачаа тээвэрлэхгүйгээр гарах бүрэн эрхтэй. Монгол улсын иргэн хилээр дуртай цагтаа орж гарах эрхтэй. Үүнийг ганцхан шүүхийн шийдвэрээр л хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлж болдог хуультай. Орох нь бол үргэлж нээлттэй. Үүнд шүүх хориг тавих эрхгүй.

Зочин
Зочин
2021-08-10 11:57

Гэрээ хийхэд зөвхөн хуулийн хүрээнд хийгдсэн байх ёстой. Хэрэв гэрээндээ зөвшөөрөл цуцлах гэж заасан бол асууд�##�гүй харин тухайн иргэнийг хилээр нэвтрэхийг хориглоно гэсэн бол уг гэрээ нь шууд өөрөө хууль зөрчиж буй тул гэрээ хийсэн төрийн �##�бан хаагч том юманд унана !

Зочин
Зочин
2021-08-10 11:58

Тэгэхээр танай гарчиг маш буруу хууль зөрчсөн гарчиг тавьж !

Erdenee
Erdenee
2021-08-10 14:25

Зөв зөв том тэрэгний жолооч нар үнэн шун�##�тай бизданууд байдаг ш дээ

mongolkhuu
mongolkhuu
2021-08-11 20:57

монгол жолооч дэндүү аймаар шун�##�тай ихээ баяжжийнаа гэж эрээний хужаа нар ярихийн ...

Холбоотой мэдээ

Back to top button