Нийгмийн

Ээлжит бус чуулган хуралдуулахаар ярилцаж эхэлжээ

Намрын ээлжит чуулганаас өмнө ээлжит бус чуулган хуралдуулаар яригдаж эхэлжээ. Одоохондоо тов тогтоогүй байгаа ч, Засгийн газар болон УИХ-т яаралтай хэлэлцэж, батлуулах хууль байгаатай холбогдуулан ийн зарлахаар болж буй аж.  

Ерөнхий сайд “Шүгэл үлээгчийн хууль”-ийг батлах төлөвтэй байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээж байсан.

Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шинээр хоёр Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдсан. Түүнчлэн намрын чуулганаас өмнө Оюутолгойн ТУЗ-аас Н.Багабандийг авч хаяхаар яригдаж буй чимээ ч байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button