УЛС ТӨР

Л.Халтар: УБТЗ-ын даргад орлогч дарга Ц.Хүрэлбаатарын нэрийг санал болгосон

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцууллаа.

Зам тээврийн сайд  Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр “УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу даргыг гурав гурван жилийн хугацаатай орос, монгол дарга ээлжлэх ёстой. Гэхдээ 1949-1991 он хүртэл орос даргатай ажилласан.  1991 оноос анхны монгол дарга томилоод түүнээс хойш хоёр жил орос хүн даргаар ажилласан. Бусад үед монгол дарга ажиллаж байсан. Энэ удаа ОХУ-ын талд даргаар нэр дэвшүүлсэн саналаа явуулсан. ОХУ-ын талаас хүнээ тавина гэсэн зүйл яриагүй. Харин УБТЗ-ын Ерөнхий инженер орос хүн тэтгэвэртээ гарсан. Тэр хүний оронд орос хүн тавина гэснийг хүлээж авсан. Монголын талаас УБТЗ-ын даргад санал болгож орлогч дарга Ц.Хүрэлбаатар гэж хүний нэрийг явуулсан” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button