Нийгмийн

Хөвсгөл аймгийн наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахаар боллоо

Хөвсгөл аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагт эхлэх учиртай байлаа. Тус наадамд улсын цолтой, өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн Засаг даргын шийдвэр гаргаад байсан юм.

Гэтэл наадам эхлэх болоход улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Давааням, Даваа-Очир гэм мэт 10 гаруй улсын цолтон бүртгүүлсэн байжээ.

Улсын харцага Г.Ганхуяаг нарын тэргүүтэй бөхчүүд үүнийг эсэргүүцэн, аймгийн цол, эрэмбэ тогтоох барилдаан тул зөвхөн аймгийн цолтой бөхчүүдийг л барилдуулах нь зөв гэж үзсэн юм.

Улсын цолтой бөхчүүдийг барилдуулах эсэхийг санал хураасны эцэст нууцаар санал хураав. Улмаар Хөвсгөл аймгийн наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахаар болжээ.

Энэ талаар улсын харцага Г.Ганхуяг “За, бардаггүй юм байжээ. Би ганцаардлаа. Уулзаад залгаад байсан залуучууд маань өөрсдөө том бөхчүүдээсээ айгаад нэгдэж чаддаггүй юм байна. Өөрсдийнхөө төлөө тэмцэж ч чаддаггүй юм байна. Би хөгшин нохой дуугай л байя” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-11 16:01

Нүдний булай болно гэж энэ дээ уяач,бөхийн нэр хүнд даанч �##�га аа өөрсдөө ийм заваан болохоор л тэр харь гүрэн харинч ойворгончуудын дэмжлэгтэй устгах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button