Нийгмийн

Цойцон нуурыг нөхөн сэргээх ажил эхэллээ

Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурын нөхөн сэргээлтийн ажил эхэлсэн байна.

Цойцон нуур ширгэснээр Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорын гол, нууруудын эко систем алдагдаад удаж буй. 1871 онд болсон их үерийн улмаас тэжээдэг голын голдирол нь өөрчлөгдсөнөөр тус нуур ширгэсэн юм.

Судлаачдын зүгээс Цойцон нуурыг сэргээх боломжтой ч голын голдиролыг өөрчлөх, хуучин хэвэнд нь оруултал олон жил шаардлагатайг дурдаж байна.

Рэнчинлхүмбэ суманд орших тус нуурын нөхөн сэргээлтийн ажлыг одоо гүйцэтгэгч байгууллагаас хийж эхлээд байгаа юм. Энэ тал дээр Хөвсгөл аймгийн засаг дарга “Хөвсгөл нуураа хамгаалахын тулд Дархадын хотгороо цөлжилтөөс хамгаалах нь давхар олон талын ач холбогдолтой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button