УЛС ТӨР

Засгийн газрын 200 хоног: 10 их наядын хөтөлбөр хэрэгжээгүй бол ДНБ 2 нэгжид хүрэх байсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авсны 200 дахь өдөр өнөөдөр таарч байна. Энэ 200 өдөрт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар үүний өмнө мэдээлсэн. Тэгвэл эдийн засгийн хувьд ямар онцлог дурдаж болох вэ.

Засгийн газар ажиллаж эхлээд 10 их наядын хөтөлбөр боловсруулсан танилцуулсан нь хамгийн онцлог. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, хөдөө аж ахуйг дэмжих зэрэгт чиглэсэн хөнгөлөлттэй зээл гаргасан.

Одоогоор 10 их наядын хөтөлбөр 3.4 их наядын гүйцэтгэлтэй байна. Хувиар тооцвол 33.9. Нарийвчилбал:

  • Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээл гарах ёстойгоос 1.8 –ыг /89 хувьтай/
  • Репо санхүүжилтийн 2 их наядын зээл гарах ёстойгоос 631 тэрбумыг /32 хувь/
  • Орон сууцны ипотекийн зээл 2 их наяд гарах ёстойгоос 595 тэрбумыг /30 хувь/
  • Хөдөө аж ахуй дэмжих 2 их наядын зээл гарах ёстойгоос 320 тэрбумыг /64 хувь/ тус тус гаргаад байгаа аж.

Хөтөлбөр энэ чигээр үргэлжлэгн хэрэгжвэл 2021 онд ДНБ-ыг 6.9-д хүрнэ гэж тооцоолж байна. Харин 10 их наядын хөтөлбөр анхнаасаа хэрэгжээгүй бол энэ тоо 2-т дөхөх байсан гэж мэдээлжээ. Хэрэв вакцинжуулалт болоогүй, хөтөлбөр хэрэгжээгүй бол -2 нэгжид хүрэх байсан гэсэн тооцоолол байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button