ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ: Архи уух, тамхи татахыг цээрлэ
БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2021.08.19 / ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Суулга одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.