НИЙСЛЭЛОРОН НУТАГ

Хөвсгөл далайн эрэгт “Найрамдал-2” зуслан барина

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд олон улсын “Найрамдал-2” зусланг Хөвсгөл нуурыг түшиглэн барихаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 205 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалаар олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зориулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын “Хайчийн ам” нэртэй байршилд 60 га газар олгогдоод байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зураг төсөл боловсруулах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж “Эм эс эл” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажлаа эхлээд байгаа юм. Уг төслийн ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахлан ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд хийгдэх ажлууд болон төслийн явцын талаар уулзаж санал солилцлоо.

“Найрамдал-2” зуслангийн барилгын ажил 2022 оноос эхлэх бөгөөд 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвөл болон зуны хотхон, соёл урлагийн ордон, сургалт, хөгжлийн ордон, эмнэлгийн байр, хоолны газар, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байрлах зочин буудал, гадна байгууламж, тохижилт, ажилчдын орон сууц, автограж зэрэг цогц бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x