СПОРТ

О.Баттулга: Саид Моллаеид 60 саяын урамшуулал, сар бүр олгох гурван саяыг өгч эхлээгүй

Саид Моллаеи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа ubn.mn сайтад ярилцлага өглөө. Тэрбээр шагнал урамшуулал өгөөгүй, өөрийг нь бусад тамирчдаас ялгаварласан, байр өгөөгүй хэмээн ярив. Мөн Засгийн газраас олгоно гэсэн 60 сая төгрөгийг аваагүй хэмээсэн юм. Тиймээс бид энэ асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулгаас тодрууллаа.

-Саид Моллаеид Засгийн газраас 60 сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Гэтэл энэ мөнгөө аваагүй, өгөөгүй гээд байна. Тэр мөнгийг нь олгоогүй юм уу?

-Засгийн газрын шийдвэр нь албажиж Биеийн тамирч спортын улсын хороонд өнөөдөр ирсэн. Өнөөдөр манайх гарын үсэг зурж, Сангийн яам руу шилжүүлж байна. Сангийн яамнаас тухайн урамшууллыг шилжүүлэх ёстой. Процессоороо л явж байгаа.

-60 саяас гадна сар бүр гурван сая төгрөг өгөх ёстой. Тэр мөнгийг хэзээнээс өгөх ёстой юм бэ?

-Тэр мөнгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох ёстой. Олгох ёстой журамдаа тэгж заасан байдаг.

-Сайд Моллаеиг албан ёсоор хүлээн авч уулзаагүй гэж гомдож байгаа юм байна. Албан ёсоор хүлээж авч уулзаагүй юм уу?

-Манай шигшээ баг, манай хороо онгоцны буудал дээр очоод баяр хүргэсэнийг та бүхэн харсан биз дээ. Энэ хүнтэй бид холбогдож асууя. Юу болсон, яасан ийсэнийг нь асууя. Холбоо нь яагаад энэ талаар тайлбарлаж, ойлгуулаагүйг асууя.

-Наймдугаар сарын 13-нд олимп хүртсэн тамирчиддаа Засгийн газраас хүлээж авч уулзана гэж мэдээл сонссон. Гэтэл тэр өдөр намайг хэн ч дуудаагүй. Буудалдаа өнжсөн гэж ярьсан. Тэр уулзалт нь болоогүй юм уу?

-Тэгж уулзах товтой байсан. Тэр уулзалт нь халдварын нөхцөл байдлаас болоод хойшилсон юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-19 12:22

Ugaasaa l yalgasan shdee muu uhernuud

bataa
bataa
2021-08-19 12:36

Ami nasiig chini alah ayulaas mongol uls avarsan shuu. Yamar ih shunaltai hulgaich ve.

irgenshliig ni boliul
irgenshliig ni boliul
2021-08-19 12:40

medali hend heregtei ym be.ulsiin ediin zasagt l muugaar nuluulnu.mongol ulsad huchirheg ediin zasag ard tumend ajliin bair heregtei.butsaagaad iran ruu yvuul.2 ornii nairamdalt hariltsaand sev suuh esgui

Монгол
Монгол
2021-08-19 12:43

Нэр нүүрий нь ашиглаж олимп энэ тэрд явууллаа мед�##�ь зүүгээд ирлээ. Гэтэл нөгөө мед�##�ь авсан тамирчид нь шагн�##� бай энэ тэр нь хэцүүдсэн их юм л дуулдах юм. Энэ муу з�##�ууг болхоор муухай ялгаврлан гадуурхаж байна да. Аса аварга л 3 өрөө байр өгсөн сураг гарсан өөр юу гийгүүлэв дэ.

Холбоотой мэдээ

Back to top button