СПОРТ

МҮОХ: Сайн тайлбарлаагүйгээс үл ойлголцол гарсанд харамсаж байна

Олимпийн мөнгөн медальт Саид Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ.

Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе. Саид Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвлөмжийг УОК-оос өгсөн.

Энэ хугацаа дуусахаар олимпод оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпод оролцсоны батламж болох энгэрийн тэмдэгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно.

Энэ хурлаар олимпийн наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдэгийг гардуулж өгөх тов гарах болно. Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпийн медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.

Саид Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-19 19:47

Олимпийн хороо муу ажиллаа. Тамирчиддаа хүндлэлтэй хандаж, юмыг сайн тайлбарлаж бай

Зочин
Зочин
2021-08-19 20:41

Ажлаа зохион байгуулж чадаагүй Олимпийн хороо муу байнаа л гэе дээ. Тамирчдаасаа уучл�##� гуйгаарай даа

j
j
2021-08-19 21:08

Ajla hj chaddagu gazr l bn

ezen
ezen
2021-08-19 21:30

manai olimpin holboo ih muu ajillaj bgaa

Зочин
Зочин
2021-08-19 21:31

МҮОХ гэдэг нэрний дор иимхэн асуудлыг шийдэх чадваргүй хэдэн юмнууд бдг бололтой. Ажилаа хийсэн шиг хий

Zailaa
Zailaa
2021-08-19 23:46

Heegeed ywuulahgui yu ard tumnii dund hagral heruul tariad ene l dutjaw gej iran daa baisan bol yujgui l baigaa mongold ireed bur sehjij ene duugui tewcheertei huleehgui ydaj 1 sar arai teneg uu ene yu we odoo z##luul gaig

Зочин
Зочин
2021-08-20 01:21

Энэ х�##�тарт тайлбар өгөх хэрэггүй. Монголын нэрийг өндөрт өргөсөн бусад З�##�уус юм яриагүй байхад Шун�##� нь хэтэрсэн Хэн нэг үг хэлэхэд ЗГ болон Монголын төр сул дорой байх шаардлагагүй

Зочиг
Зочиг
2021-08-20 01:34

Тайлбар тавих шаардлагагүй энэ хүн Монголын төлөө биш өөриййнхөө шунлыг гүйцэлдүүлэх гэж барилдсан мэт ойлголоо

Зочин
Зочин
2021-08-20 08:58

Tiim bn. Ehleed olipmd manai ulsiin neriig ashiglasan. Odoo tegtel tsaash n yum nehej bn. Ireeduid tolgoi dr garahin bn

Zochin
Zochin
2021-08-20 10:00

2 ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮМҮҮС.МӨНГӨТЭЙ МӨНГӨГҮЙ МАНАЙ ЖУДОЧИД ДЭЛХИЙД САЙН БЭОТГЭЛ.СЭТГЭЛ ЗҮЙН АСАР ТЭВЧЭЭР ХАТУУЖЛЫГ СУУЛГАЖ ЧАДВАЛ ИНГЭЖ ШИВШИГ БОЛОХГҮЙ ДЭЭ!! Сая харж байхнээ дэлхийн бусад тамирчид сэтгэл зүйн асар их тэсвэр тэвчээр зорьсон зорилгынхоо төлөө л ажиллаж байна лээ.Хажууд нь манайхан давуу чанараа ашиглаж ч�##�ахгүй өлбөгөр маш сул байсан даа.Олон хүн сан�##� нийлэх байх! Тэр цагт гадны бөхөөр улсаа цоллуулаад явахгүй биз! Бөхөө хүртэл �##�дахгүй байлгүй дээ !!

Зочин
Зочин
2021-08-20 13:25

Юун сүртэй юм. Ута�####�ад л хэлчихгүй юу.

зочин
зочин
2021-08-20 17:16

хувиа бодож ар гэрээ зовлонд унагасан хүн байна

Зочин
Зочин
2021-08-21 14:26

Юу гэдэг билээ хойноос ирээд хотон минийх,хотонд байгаа хонь минийх гэдэг байх аа.удахгүй биднийг түлхэж гаргах юм байна л даа

Холбоотой мэдээ

Back to top button