Нийгмийн

Уралдаан, барилдаан хориглосон УОК-ын шийдвэр Отгонтэнгэрийн тахилгад үйлчлэх үү

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга маргааш/2021.08.22/ болно. 

Төрийн тахилгад төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь оролцдог уламжлалтай. Уламжлал дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилгад оролцсон бөгөөд Отгонтэнгэр хайрханы тахилгад ч мөн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Ташрамд, Сутай хайрханы тахилга бараг аймгийн наадмын дайтай болсон. Нисдэг тэрэг хөлөглөж, хүн харын бөөгнөрөл үүсэж, хар хилэн жийпнүүд түгжрэх шахуу юм болсон билээ. Энэ удаад ч тийм хэмжээний тахилга болох болов уу.

Гэтэл тахилга болохын өмнө буюу өчигдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дельта дирусийн тархалттай холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нээс хойш морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

УОК-ын энэ шийдвэр Отгонтэнгэр хайрханы тахилгад үйлчлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр тахилга Ерөнхийлөгчийн зарлигаар болдог тул УОК-ын шийдвэр үйлчлэхгүй байж мэдэх нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Би монгол хүн
Би монгол хүн

Энэ хэцүү цагт тэр тусмаа тахих ёстой.Вирус байгалийн эсрэг өдүүлсэн үйл хэргийн үр дагавар бол тахилга бол хүн байгалийн бүтээл болохоо ухамсарласан дохио хэл болно.Шүүмжлэл бодитой, судалгаатай, нотолгоотой цагт байгаа оносон сум болно доо сэтгүүлч минь.Гарчигаар шуугиан тарих нь ёс зүйн үнэргүй хүний ажил.

popdolt
popdolt

Отгон тэнгэр яахав вэ? Бурхан халдун улуыгг ерөнхийлагч биечлэн 3 таа тахивал ковид арилчихнаа. Тахиахдаа 7 хоногийн зайтай олон хүн оролцуулбал бүр сайн гэлэлэй

Зочин
Зочин

Энэ ерөнхийлөгч гэх хүнээс лав зөв юм гарахгүй

Иргэн
Иргэн

2 жил дараалан сонгуулийн луйвар хийж хүсэж мөрөөдсөн сэнтийдээ заларсан Хүрэлсүхэд энэ улсын хөгжил ирээдүй, аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд, амь нас ер нь хамаагүй юм биш үү???
Нөгөө л е.сайд байсан шигээ хүмүүс дуудаж хамтарч ажиллахаа илэрхийлэхээс өөр даанч юм хийхгүй нь харагдаад байх шиг.
Сонгуулийн өмнө, хойно, наадам, тахилга гээд халдварт өвчний тархалтыг Өөрөө энд тэндгүй тарааж байгаагаа яавч анзаарахгүй байнаа. Эдлэх ёстой эрх нь юм байлгүй дээ хөөрхий онгоц хөлөглөөд, хэдэн зуугаар нь бараа бологчидоо дагуулан салхи татуулах нь ингэх гэж энэ албан тушаалд хүрсэн юм гэх шиг мэдрэгдэнэ. Олон хүнээр хүрээлүүлснээ гайхуулах мэт шаардлагатай үгүй хүмүүсийг баясгаад ч байгаа мэт байх юм. Хараад байхад манай улсад мөнгө байнаа. Нэг хүн онгоцтой, олон том "бензиний мангасууд" хол газар давхин очих нь юу ч биш бололтой. Гэтэл Дээлтэй давалгаа аль хэдийн эхлээд, тархаад, үхээд ... Үлдэх нь үлдээд, явах нь явна биз гэсэн Бодлоготой Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, тэдний МАН л байх шив дээ. Х А Р А М С А Л Т А Й ч ард иргэдийн дургүйцэл улам бүр ихсэж, нийгмийн ороо бусгаа байдлын учрыг гүнзгий ойлгоод, хариуцлага нэхээд байгаа Монголын ард түмэн босох цаг байх л байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button