Нийгмийн

Одоогоор 30 сургууль сэтгэл зүйчтэй болжээ

Дэлхийн бүх улс орнуудын нийт суралцагчдын 91 хувь “Ковид-19” цар тахлын нөлөөнд өртсөн бол 3 суралцагч тутмын 2 нь сурлагын хоцрогдолд орсон. Энэ нь зөвхөн сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн ЮНЕСКО тодорхойлж байна.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь одоогийн нийгэмд, ялангуяа цар тахалтай энэ нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль, БШУЯ-ны харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургаж байна.

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн:
• Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг
• Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг
• Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан
зохицож чаддаг
• Бие даан ажиллаж, хариуцлагатай байж чаддаг
• Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлнэ.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-08-23 09:50

Дунд сургуулийн хүүхдийн форм энэ жил авахгүй байх зохицуул�##�т хийж өгөөч, бөөн зард�##�, хорио цээрийн дэглэмээс болоод хичээл бараг орохгүй г анхаарч үзэх

Холбоотой мэдээ

Back to top button