С.Энхболд: Иргэдэд хийх гурав дахь тунд файзер вакцин ашиглана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр " АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна. Манай улсын хувьд 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тун хийх асуудлыг судалж байна. Файзер вакцин хийхээр төлөвлөж, татан авалт хийж байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 тушаалын дагуу зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчдыг нэмэлт тунгаар сайн дурын үндсэн дээр Астразенека вакцин хийх тушаал гарсан билээ.
Энэ дагуу энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дээрх алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГ, УИХ гишүүд өарсдөөсөө эхлээд вакцины 3 дугаар тунгаа хийлгэн үлгэр жишээ харуулж уриална уу
Буруу вакцин сонгож, буруу арга барилаар ажилласнаас болж Короанаг дийлэхгүй хянaлтаасаа aлдсан тэнэг сайд дарга нар одоо aлбан тушaaлаа өгөөд явах хэрэгтэй. Байнга л маск, вакцин яриад байх мөртлөө хaлдвар нь буурахгүй. Гэтэл 3 сая хүнтэй Сингапурт зөв вакцин сонгоод, зөв ажиллаад өнөөдөр өдөрт 4 хүн хaлдвар авахаас хэтрэхгүй явна. Хүн бараг нас барахгүй. Иргэд нь маск зүүхгүй, бүх л aлбан газар нь ажиллаж байна. Үүнийг л ажлын чадвар, авилгaлгүй орчинд зөв шийдвэр гаргаж байна гэх байх.