УЛС ТӨР

АН нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг энэ сарын 27-ноос хүлээж авна

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас өнөөдөр /2021.08.26/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн хэлэхдээ “Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Парламентад суудалгүй намуудтай уулзалт хийж, яриа хэлэлцлүүд хийж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг наймдугаар сарын 27-ноос эхлэн хүлээж авна.

Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирж байна. Уг хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.

Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button