УРЛАГ
"Хүн аалз” Марвелын ертөнцөөс гарахаар боллоо

Марвелын нэгэн уран бүтээл болох “Хүн аалз” болон "Сони” компанийн эргэн тойронд ойрын өдрүүдэд дуулиан тариад байгаа хэд хэдэн зүйлс байна. Түүний нэг нь “Хүн аалз” УСК-г Марвелаас тусад нь үргэлжлүүлэн хийхээр болсныг “Сони” компани мэдэгджээ.
Марвелын үнэнч үзэгчид цахим орчинд "Сони компанид дургуйцлээ илэрхийлж байна. Тэд хүн аалзыг Марвелын ертөнцөд нь үлдээхийг хүсэж байгаа аж.
Том Холланд, найруулагч Жон Уаттс нар дахин хоёр бүрэн хэмжээний кинонд өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр хоёр бүтээл хэр амжилт үзүүлэхээс шалтгаалж, тэднийг солих эсэх шийдвэр гарах юм.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.