НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Иргэд төлбөртэй шинжилгээ өгөхөөс өөр гарцгүй үлдлээ

Коронавирусийн цар тахлын гай гамшиг өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Манай улсын хувьд дэльта вирусийн мутац аль хэдийн орж ирээд, хүн амын дунд өргөн тархсан. Үүний уршгаар сүүлийн өдрүүдэд өдөрт илрэх халдварын тоо огцом өсөж, өнөөдөр гэхэд 2740 илэрч, зургаан хүн нас барлаа. Үүнтэй зэрэгцэн маргаашаас сургууль, цэцэрлэг эхлэх гэж байна. Вакцин хийлгээгүй багачууд сайн дураараа шахам халдвар авъя гэснээс ялгаагүй зүйл болох нь. Албаныхны хэлж буйгаар хичээл, сургууль эхлэхээр тархалт улам нэмэгдэнэ гэж буй.

Гэтэл манай улс халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээ авахаа бүр болив. Иргэдийн хүчтэй шүүмжлэлийн үр дүнд ХӨСҮТ дээр нийгмийн даатгал төлдөг иргэдээс үнэ төлбөргүй PCR шинжилгээ авч байсныг болиулжээ.

Учир нь тус төвийн PCR шинжилгээний оношлуур нь дуусч тасалдсан байна. Хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаагаас болсон талаар албаныхан тайлбарласан байх юм.

-ДҮҮРГҮҮДЭД БАЙРЛАХ ЦЭГҮҮД ӨДӨРТ 100 ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА-

Харин нийслэлийн дүүрэг бүрт цөөн хэдэн цэгт наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ныг дуустал хугацаанд 09:00-12:00 цагт шинжилгээ авах гэнэ. Нэг өдрийн авах шинжилгээний тоо нэг цэгт 100 ширхэг.

Ийнхүү цар тахалд нэгэнт автсан иргэдээ ёстой жинхэнэ утгаар нь гаргуунд нь гаргаж буй нь энэ бололтой. Одоо иргэд халдвар авснаа мэдэхийн тулд төлбөртэй лабораториудад түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөх, эсвэл өөрөө эмийн сангаас түргэвчилсэн оношлуур авч үзэх хоёр сонголттой үлдэж байна. Үнэгүй зүйл гэж үгүй болов.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

-АШУҮИС ДЭЭР 58 МЯНГААР ШҮЛСЭЭР ОНОШИЛЖ БАЙНА-

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуураар АШУҮИС-ийн лабораторид PCR шинжилгээ авч байна.

Уг оношлуур нь

  • Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Нэг шинжилгээг 58 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.

Амралтын өдөр 14:00 цаг хүртэл, ажлын өдөр 18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай аж.

гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-ТӨЛБӨРТЭЙ ШИНЖИЛГЭЭ АВЧ БУЙ ХУВИЙН ЛАБОРАТОРИУД-

 -“Мандала” эмэгтэйчүүдийн эмнэлэг зөвхөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг. Ажлын цагаар 30 мянга, ажлын бус цагаар 40 мянган төгрөгөөр шинжилгээ авдаг.

 -“Мөнгөн гүүр” эмнэлэг PCR-ийн шинжилгээ 92 мянга, түргэвчилсэн оношлуурын шинжилгээг 35 мянгаар авдаг.

 -“Интермед” эмнэлэг PCR-ийн шинжилгээ 98 мянга, түргэвчилсэн оношлуурын шинжилгээг 33 мянгаар авдаг.

 -“Гялс төв”  PCR-ийн шинжилгээ 98 мянга, түргэвчилсэн оношлуурын шинжилгээг  60 мянгаар авдаг. 

  -“SOS Medica” эмнэлэг PCR-ийн шинжилгээ 121 мянган төгрөг. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-08-31 13:38

МАН болон Авилгачид Хулгайчуудыг сонгосны Гор гарч байна даа,

Хариу
Хариу
2021-08-31 15:24

Шинжилгээ авахаас өөр арга хэмжээ авахгүй юм чинь ингэх нь аргагүй бизээ. Хэзээ нэгэн цагт үнэгүй шинжилгээ авахаа болих байсан. Ковидын дэгдэлтийг бууруулах ажил хийхийн оронд шинжилгээ авахгүй болчихвол өвчин өөрөө байхгүй болно гэж тооцсон байна энэ засгийн газар. Муу юмандаа толгой нь мундаг гүйх юмаа.

erka
erka
2021-08-31 15:31

ene mongol uls obchnii uurhai bolloo hoorhii obchnoor dalimduulj hubiin nertei hulgaichuudna mash ondor uneer shinjilgee abaad baidag tor zasag tag duugui udahgui bid obchnoo daahgui shibshig bolnoo haraarai setgel zutgel alga ene tor zasagt nobsh umaa

Зочин
Зочин
2021-08-31 18:29

Эмчилгээ чух�##�. Замбараагүй тарсан юмыг үр дүнгүй шинжилгээ аваад яадаг юм. Өвдөөд эмнэлэгт хандахад л шинЖилгээ авч бат�##�гаажуулб�##� яасан юм бэ. эмчилгээндээ анхаарч нэг ч хүнийг үхүүлэхгүй бх хэрэгтэй.

Батаа
Батаа
2021-09-01 07:45

Батаа

Ганаа
Ганаа
2021-09-01 07:49

Ер нь яахаараа шинжилгээг төлбөртэй авдаг юм бэ. Арай дэндүү юмаа. Солонгост шинжилгээ хэд ч өгсөн үнэгүй гадаад бичиг баримтгүй гэж ялг�##�гүй вакцин хийж байна. Энэ монгол орон юу болоод яагаад байнаа.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-09-08 00:57

Улаанбаатарт сая 052-т газар сүрхий хүчтэй хөдөллөө шүү

Холбоотой мэдээ

Back to top button