ЭРҮҮЛ МЭНД

“Ремдесивир эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Засгийн газрын 2021 оны 4-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсан байсныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button