НИЙГЭМ

Иргэний бүртгэлтэй холбоотой бүх үйлчилгээг хорооноос авах боломжтой

Баянзүрх дүүргийн нийт найман хороо иргэний шинэчилсэн бүртгэл буюу цахим үнэмлэхний 16,25,45 насны сунгалтыг авч эхэллээ.

Баянзүрх дүүргийн бүх хороод улсын бүртгэлийн нэгдсэн бүгд сүлжээнд холбогдож, иргэний бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг иргэд хорооноос авах нөхцөл бүрдлээ.Сүлжээнд холбогдсоноор шилжилт хөдөлгөөн, төрөлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, бүх төрлийн лавлагаа зэрэг найман төрлийн үйлчилгээг төрийн захиргааны анхан шатны нэгжээс авч байна.

Дүүргээс алслагдсан хорооны иргэд ч мөн адил заавал Баянзүрх дүүргийн тамгын газрын байранд ирэхгүйгээр харьяа хороондоо хандаж дээрх асуудлыг шийдүүлэх боломжтой гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button