Нийгмийн

Улаангомд бамбайн хавдар, өвдөгний үений оношилгоо үнэгүй хийнэ

Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сумын иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх ажлуудыг Улаангом сумын хурлын төлөөлөгчдийн санаачилгаар Төлөөлөгчдийн нэг өдөр аяны хүрээнд зохион байгуулж байхаар болсон.

Энэ аяны хүрээнд Улаангом сумын ЗДТГ нь “Жаргалын Үүд” эмнэлэгтэй хамтран бамбайн хавдар болон өвдөгний үений үрэвслийн оношилгоог сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан Улаангом сумын 12 багийн иргэдэд 2021 оны 09-р сарын 06-наас 09-р сарын 08-ны хооронд үнэ төлбөргүй хийхээр боллоо.

Үзлэгийг Монголын бамбай булчирхайн дүрс оношилгооны нийгэмлэгийн тэргүүн, Интермед эмнэлгийн дүрс оношилгооны их эмч О.Төгөлдөр, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны их эмч А.Анхбаяр нар хийнэ.Иргэд та бүхэн өөрөө болон бусад оношилгоо хийлгэх шаардлагатай хүмүүст нь дамжуулан энэхүү үйлчилгээнд хамрагдаарай. Коронавируст халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин үйлчлүүлэхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button