Нийгмийн
Өгөгдлийн ухаан, хиймэл оюуны салбарын залуусын “Kaggle Days” уулзалт болно

Machine Learning UB Community болон МУИС хамтран “Kaggle Days Meetup” уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Kaggle Days Meetup” уулзалт нь дэлхийн 28 орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ билээ.

“Kaggle Days Meetup Ulaanbaatar” нь өгөгдлийн ухаан ба хиймэл оюуны чиглэлээр суралцагсад, энэ салбарт ажиллагсад болон сонирхогч, мэргэжилтнүүдэд зориулан нэгэн дор цуглаж туршлага солилцох, нетворкинг үүсгэх зорилготой.
Уулзалтын үеэр Монголын болон гадаадын Хиймэл оюуны салбарын шилдэг гурван илтгэгч илтгэл тавина. Мөн Kaggle дата тэмцээний шагналт байр эзэлсэн багууд шийдлээ танилцуулах юм.
“Kaggle Days Meetup Ulaanbaatar” уулзалт энэ сарын 18-ны 11.00 цагт МУИС-ийн Машин оюуны лабораторид болно.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.