НИЙГЭМ

Хорт хавдрыг дарахаар Хөвсгөлийг зорьсон Б.Түвшин эмч мэс засал хийж эхэлжээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч Н.Түвшин коронавирусийн халдвартай энэ цаг үед орон нутгийн иргэдийн хавдрыг эмчлэх, нэмэр болохыг тулд Хөвсгөл аймгийг зорьсон билээ.

Тэрбээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс заслын эмчилгээгээ эхлүүлжээ. Улмаар ХСҮТ-ийн эмч, найз Б.Одбаярын хамт хөхний хорт хавдартай эмэгтэй мэс засал хийжээ.

Энэ талаар Б.Түвшин цахим хуудсандаа “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Хөвсгөлд хөхний хорт хавдрын анхны мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч найз маань ирж хийлээ.

Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна.

Анагаах ухаан бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар, энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ ээ” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button