Нийгмийн

Ж.Дамдинцэрэн: “Ухамсар” бүтээлийг дээр нь гарч болох зориулалттай хийсэн гэсэн

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс өрнүүлж буй “Урлагийн хот Улаанбаатар аяныг өнөөдөр “Ухамсар” бүтээлээр эхлүүлсэн билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулсан юм.

Энэ үеэр Төрийн хошой шагналт Жанцанноровын хүү, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Дамдинцэрэн нарын эрхмүүд “Ухамсар” бүтээл дээр зогсож байгаад зургаа авхуулсан нь олны эгдүүцлийг ихэд хүргэсэн.

Энэхүү үйлдлийнхээ талаар Ж.Дамдинцэрэн тайлбар хийжээ.

Тэрбээр “Энэ баримал нь дээр нь гарч болох зориулалттай хийгдсэн гэсэн. Өчигдөр шөнө баримал байрлуулж байхад А.Очирболд уран бүтээлч өөрөө энэ дээр нь гарч үзэх, ойроос мэдрэх боломжтой гэж хэлж, хамт дээр нь зогсож үзсэн. Түүнээс юу гэж дээр нь хамаагүй гараад байхав дээ. Хэл амаа булаацалдаад учиргүй байх чинь вэ энэ хүмүүс чинь ххэ.

Энэ коммeнт бичиж байгаа хүмүүс нь хүртэл нэг хүний мэдээллээр хандахгүй, ѳѳрийн толгойтой л хүмүүс баймаар юм даа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
5
5
2021-09-23 10:18

Монгол хүн энэ хөшөө шиг нэг тийм саар�##� амьгүй зомби шиг болж байна. Ийм урлаг гэж юу байхав гээд хэлчих хүн �##�га уу

Холбоотой мэдээ

Back to top button