Нийгмийн

Гурван нэр дэвшигчийн дансанд хандивын 6.4 сая төгрөг төвлөрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн гурван нэр дэвшигчийн дансанд нийт 6.407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6.690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5.401 иргэн 5.400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна. Тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200.0 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг гурван нэр дэвшигч хэтрүүлээгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж гурав заасны дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны хуулгыг арилжааны банкнууд ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу намууд аудитын хуулийн этгээдүүдээр сонгуулийн хандивын тайландаа аудит хийлгэжээ. Үүнд:

1. Монгол ардын нам Бэйкер Тилли Далайван аудит ХХК,

2. Ардчилсан нам Пантер мидланд аудит ХХК,

3. Зөв хүн электорат эвсэл Энич аудит ХХК-иар тус тус аудит хийгдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button