ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуулиар 2 саяас дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдүүд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа гурван нэр дэвшигч хугацаандаа ирүүлсэн байна.
Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 6,407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6,406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна.
Сонгуульд 2,956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.
Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна. Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 6,690.3 сая төгрөг зарцуулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.