Нийгмийн

Ж.Батзандан таван гишүүний тэмцэл яагаад зогссоныг тайлбарлажээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад элчин сайдын зөвлөхөөр очоод буй.

Тэрбээр таван гишүүний тэмцэл яагаад зогссон бэ гэдэг талаар тайлбар өгчээ.

Нэгдүгээрт: Бидний тэмцлийн үр дүнд Эрдэнэт, түүнийг дагасан ордууд Монголчуудын өмчлөлд ирэв./Хямралын үед ард түмэнд их дэмжлэг болж байгаа гэж дуулдсан/, мөн эрүү шүүлтийн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдэв, Салхитын мөнгөний ордоо эргүүлэн авч ахмадуудын тэтгэвэрийн өрийг тэглэв.

Шүүхийн шинэчлэл хийгдэв. Хонгилын зарим нэг шүүгч, прокуроруудыг зайлуулав. Төрд шургалсан МАНАН бүлэглэлийг төрөөс тодорхой түвшинд шахах ажлыг хуулийн хүрээнд хийв гээд олон ажлуудыг нэрлэж болно.

Энэ бүгд одоо түүх болон үлдэнэ. 2020 оны нэгдүгээр сард ковид гарсанаас хойш улс орноороо хөл хорионд орсон. Тэмцэл хийх нь бүү хэл гэрээсээ ч гарч чадахгүй болсон. Тэр үеээс эхлэн бидний тэмцэл аажмаар зогсонги байдалд орсон ба төр МАНАН-тай биш Ковидтой тэмцэж эхэлсэн.

2020 оны зургаадугаар сард болсон сонгуульд ШИНЭ НАМ ялагдсан учир миний бие гишүүний статусаа алдсан ба гишүүний тэмцэл хийх нь бүү хэл төрийн ордонд ч орох эрхгүй болов. Жирийн иргэн болчихоод гишүүдтэй нийлж тэмцэх утгагүй. бас боломжгүй. Ер нь Ардчилсан нийгэмд ялсан нь үргэлжлүүлж, ялагдсан нь явдаг жамтай. Ингээд миний бие судалгаа, шинжилгээний ажил хийхээр Австралийг зорьсон доо. Өнөөдөр Засгийн газар маш хүн орчинд ажиллаж байгаа харагдана. Ковидоо ч дийлэхгүй, МАНАН-гаа ч барахгүй байх шиг байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-09-23 15:01

Oilgomjtoi sh dee. Bygd alban tushaal avakh n' avaad, mungu avakh n' avaad l duusaa bz dee. Uur yadgiin.

Зочин
Зочин
2021-09-23 19:45

Гөлөг австр�##�ид ясаа тавиарай

Холбоотой мэдээ

Back to top button