Нийгмийн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаалд иргэдийг уриаллаа

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Эрх баригчдаас АН-ын бүлэг хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр юмуу маргааш хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. УИХ өнөөдрийн энэ үүссэн асуудлаар асуудлаар яаралтай хуралдах ёстойгоос биш амраад байж болохгүй. 300-аад мянган хүн халдвар авсан, 1200-гаад хүн нас барчихсан байна. Хичээл сургууль эхэлсэн ийм нөхцөлд бензингүй болчихсон байна.

Гадуур дотуур амарч зугаалаад байж болохгүй. 76 гишүүн яаралтай цугларч, хуралдах хэрэгтэй байна. Ковидын хуулиар далимдуулаад эрх баригчид бүх эрх мэдлийг гартаа авсан.

Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэх шаардлага хүргүүлж байна. Засгийн газар ажлаа яаж хийж байгаа байдал ийм байдалд хүргэлээ гэж дүгнэж байна” хэмээв.

Тэгвэл мэдээллийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж төв талбайд гарч иргэдийг уриалав.

Тодруулбал, төрийн өндөрлөгүүд шаардлага хүлээж авахгүй бол аравдугаар сарын 01-ний өдрөөс "Одоо боллоо” уриатайгаар төв талбайд иргэдийг цуглаж, үзэл бодлоо илэрхийлэхийг уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Машинтайгаа усэрч давхихуу даа болих уу даа МАНАН гийнханы дарамтнаас ангижрахуудаа салах уу даа

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ДЭВХЭРЭГ ПҮРЭВДОРЖ БЕТОН ГАНБАТ ТӨРИЙН ЖОЛОО БАРЬЖ ТОГЛОХ САНААГАА БОЛИО

зочин
зочин

АН-ын УИХ-ын гишүүд санаатайгаар ковид тараах ажлыг хийж эхэллээ, тэдэнд хариуцлага тооцоё.

Zochin
Zochin

Naad showgaa bolioch AN.

Хүн
Хүн

Юун жагсаал гэж малаа
Ард түмэн тахалаар үхэж дуусах гэж байхад юу вэ эргүүнүүд ээ яасан нэр төр албан тушаалд дуртай хүүрнүүд вэ та нар чинь хөөё хүнд хэрэгтэй юм хиигээч тэнэгүүд вэ

Холбоотой мэдээ

Back to top button