НИЙГЭМ
О.Содбилэг нар ОХУ-ын талтай уулзаж, 55,000 тонн АИ-92 шатахуун авахаар тохирчээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Монголын талаас төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий хүмүүс яаралтай шатахуун татах хэлэлцээр хийхээр ОХУ-руу ниссэн. Тэгвэл хэлэлцээрийн үр дүн гарч, нийт 55,000 тонн АИ-92 бензин татан авахаар тохирсон байна.
Энэ талаар "Петровис ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг Твиттертээ жиргэжээ. Тэр хувийн хэвшлийг төлөөлж, уг хэлэлцээрийн багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Хэлэлцээрийн хүрээнд тэд "Роснефть” компанитай уулзсан бөгөөд есдүгээр сард ОХУ-ын талаас нийлүүлэхээр байсан ч больсон 10,000 тонныг ирэх сар дахь 45,000 тонн АИ-92 шатахууны хамт татан авахаар болсон байна.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim l amarhan baisiimyy myysain orsyydtaigaa niilj saihan shoydhiimaa
Ниргэсэн хойно хашгирах гэгч болох юм аа.
Шатахуунгүй болголоо гэж загнана, олчихлоо гэхээр нь бас хараана. Гуймхай мөртлөө голомхой, Орос Хятадаас хараат, мөнхийн хөрш байж дандаа тэднийгээ муулна, тэгсэн мөртлөө тэднээсээ л гуйж амьдарна. Энэ муухай Монгол зангаа засаад хөршүүдтэйгээ эвтэй найртай харьцаж амьдарцгаавал яасан юм бэ.
Харин тиймээ. Битгий тоо тэмээн цуваа явж байхад нохой хуцаад л хоцорно