Нийгмийн

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг 3-ын харайлтын тамирчин Э.Оюундарьтай уулзлаа

УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг 3-ын харайлтын төрөлд Монгол улсын рекордыг гурван удаа шинэчлэн тогтоосон, улсын долоон удаагийн аварга тамирчин Э.Оюундарь, түүний багш Г. Жанцандорж нарыг хүлээн авч уулзлаа.

Монголд цар тахлын улмаас спортын олон төрлийн тэмцээн уралдаан, тамирчдын бэлтгэл сургуулилт тасалдаж байгаа юм. Тэгвэл энэ нөхцөлд бэлтгэлээ тасралтгүй хийж өнгөрсөн долоо хоногт болсон Үчимбэр клубын нэрэмжит тэмцээнд 3-ын харайлтад улсын рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож 12.31м болгосон Э.Оюундарьд баяр хүргэж амжилт хүслээ.

УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг "Хөнгөн атлетикийн тамирчин байсан, энэ спортын тамирчдын зовлон жаргал, бэлтгэл сургуулилалтыг биеэр мэддэг хүний хувьд Э.Оюундарь, дасгалжуулагч Г.Жанцандорж нартай яриа өрнүүлэхэд үнэхээр сайхан байлаа. Хөнгөн атлетикийн өнөөгийн нөхцөл байдал, тамирчдад тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагын талаар бид ярилцлаа.Э.Оюундарь маань 14 настай байхдаа Дорнод аймгийн алдарт багш Сүхбаатарын удирдлаганд гэрээсээ хол бэлтгэл сургуулилт хийж тамирчин болсон түүхтэй юм байна. Тамирчин охины цаашдын тив, дэлхий, олимпийн тэмцээн уралдаанд амжилт хүсье.” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button