Нийгмийн

Тахилтынхан шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Сонгинохайрхан дүүрэгт хийсэн томоохон ажлын нэг бол “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэн юм. Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэхүү дөрвөн га талбай бүхий бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажилласан. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдлээ. Ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22.000 ам метр талбайн зүлэгжүүлэлт хийсэн юм.

Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button