Нийгмийн

84 дүгээр сургуулийн захирлыг шууд бус сонгон шалгаруулалтаар томилохыг шаардав

Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэгт ажил болон томилгооны асуудлаар Үйлдвэрчний хорооноос нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд “Манай сургуулийн захирал есдүгээр сарын 24-нд Үйлдвэрчний хорооны гишүүдийг дуудаж уулзсан. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг ирж, ажлыг нь хүлээж авах болсон талаар хэлсэн. Тухайн үед шинэ захирлаар хэн ирэх нь тодорхойгүй байлаа. Тиймээс багш, ажилчдын төлөөлөл Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхтэй уулзсан. Тэгэхэд ямар нэгэн томилгооны шийдвэр гаргаагүй талаараа хэлсэн.

Гэвч есдүгээр сарын 29-нд Дүүргээс ажлын хэсэг ирж, Захирлын ажлыг хүлээлцэж эхэлсэн. Ам, ажил хоёр нь ийнхүү зөрсөн тул бид сургуулийн захиралд шаардлага хүргүүлсэн. Үүрэг гүйцэтгэгчийг хүлээж авахгүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнд ажлаа өгөхийг шаардсан. БШУ-ны сайд, Ерөнхийлөгч, БЗД-ийн Засаг даргад хүсэлт илгээсэн ч хариу ирээгүй.

Бид өмнөх захиралтайгаа ажиллахын тулд ийм мэдэгдэл хийж, энд зогсоогүй. Шинэ захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахыг шаардаж байна. Шууд томилгоог эсэргүүцэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-05 13:48

Сонгон ш�##�гаруул�##�тгүй томилдогийг болих хэрэгтэй.Хотод сонгон ш�##�гаруул�##�тгүЙ ТОМИЛОГДСОН ЗАХИРЛУУЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРЦЦЛААЧ.Түр орлон гүйцэтгэгч гэж ямар юм байдаг юм.Зүгээр л цүнх баригчийг тавих арга.

эм
эм
2021-10-05 20:04

Марта гдг газрын дамчин эмээ �######�

Холбоотой мэдээ

Back to top button