Нийгмийн

Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа

Монголын төрийг 44 жил удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэв. Улмаар шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын үед түүнд олгосон улсын болон хөдөлмөрийн баатар, маршал цолыг хурааж, хожмоо Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэр шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Мөн 1988 онд намын гишүүнийг нь сэргээсэн байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байв.

Үүний сацуу Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойд хүргэж өвлүүлэх чиглэлээр нийслэл, аймаг, сум, орон нутгийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад санал хүсэлтээ уламжилсаар ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 08:20

Одоо болтол цагаатгаагүй байсан юм уу?

А
А
2021-10-06 09:10

Түүхэн хүнийг гуай муай, агсан магсан гэхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button