НИЙГЭМ

Богд ууланд төөрсөн хүүхдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

Аравдугаар сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим зургаан хүүхэд Богд ууланд алхалт хийж явснаас нэг нь төөрчээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон км замыг туулан 20:20 цагт очиж, 16 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” хүртэл долоон км-т  зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 8-ны өдрийн 01:51 цагт түр зогсоожээ.

Аравдугаар сарын 08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button