НИЙГЭМ

Иргэд ихээр зорчдог хэсгээр нийтийн бие засах газар байрлуулж байна

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл тухтай орчинд зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор иргэд ихээр зорчдог нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг үе шаттайгаар байрлуулах ажлыг хийж байна.

Өнөөөдөр СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд орчин үеийн шийдэл дизайнтай нийтийн бие засах газрыг байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж байна. Дараагийн байршил Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд 10 сарын 15-ны өдрийн дотор байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-08 18:13

өглөө орой ажиллуулдаг хүн нь цоожлоод явчихдаг байж болохгүй

Back to top button