Нийгмийн

Загасчилж явсан хоёр иргэн усанд осолдон, сураггүй алга болжээ

Төв аймгийн Заамар сумын Доргол гэдэг газар таван иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлахдаа усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, 96 км замыг туулан 01:45 цагт очиход таван хүний хоёр нь  голд урссан байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Улмаар тухайн өдрийн  05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 49 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт нэг км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Үүний зэрэгцээ аравдугаар сарын 07-ны өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг Туул голоос татан гаргасан.

Үргэлжлүүлэн аравдугаар сарын 08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат 53 настай эрэгтэйн Лүн сумын Хайлааст багийн Модон гүүр гэдэг газраас Тул харайдаг, Бетонон гүүр гэдэг газар хүртэл 50 км-т голын усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. Тус эрэн хайх ажмллагаа өнөө өглөөний  07:30 цагт дахин эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button