Нийгмийн
Бууныхаа сумыг гаргах гэж байгаад сум алдаж, хүүхдийн аминд хүрчээ

Өчигдөр /2021.10.13/ Архангай аймагт бага насны хүүхдийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд буудуулж нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу очиход тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй хүүхдийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж, хөнөөсөн байжээ.
Одоогоор тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар буудсан этгээд нь хүүгийн хүргэн ах бөгөөд тухайн үед буунаасаа сум гаргаж авах гэж байгаад сум алдсан харамсалтай тохиолдол гарчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол санаатай аллага. Алуурчид тодорхой санаатайгаар хүн алсныгаа осол мэтээр тайлбарладаг. Хамгийн гол нь сумны траектор, орон зайн кримналистикийн судалгааг сайн хийж илрүүлдэг. Авилгал аваад дараад байх шиг. Эцэг тогтоох шинжилгээг тэгж худал гаргаад байгаа гэсэн.
Энэ бол санаатай аллага. Алуурчид тодорхой санаатайгаар хүн aлсныгаа осол мэтээр тайлбарладаг. Хамгийн гол нь сумны траектор, орон зайн кримналистикийн судaлгааг сайн хийж илрүүлдэг. Авилгaл аваад дараад байх шиг. Эцэг тогтоох шинжилгээг тэгж худaл гаргаад байгаа гэсэн.
Buugaa tugjij meddin bolwuda