
Хятадын “Алибаба Групп” /Alibaba Group/-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жек Ма нь БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжилж зөрчилдсөний улмаас нэг хэсэг алга болсон. Тэгвэл тэрбээр Хонконгод байгаа талаар эх сурвалжаас иш татан “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлжээ.
Жек Ма өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн бизнесийн түнштэй өдрийн хоол хамт идэхээр уулзсан талаар эх сурвалж агентлагт мэдээлжээ. “Алибаба” компани нь америкийн Нью-Йоркоос гадна Хонгконгод бүртгэлтэй байдаг. Жек Ма нь хамгийн багадаа 9 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай 193,5 сая америк долларын үнэ бүхий нэг хувийн байшинтай ба тэр нь бүс нутагтаа хамгийн том үл хөдлөх гэгддэг.

2020 оны аравдугаар сард тэрбээр Шанхай хотноо Хятадын эрх баригчдын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын талаар ил цагаан шүүмжилсэнээсээ хойш нуугдаж байгааг агентлаг онцлов. Хэдий тийм ч Жек Ма 2021 оны эхээр хэд хэдэн арга хэмжээнд биечлэн оролцсон удаатай. Хятадын нам төрийн удирдлагууд Жек Маг Хятадын хил гаалиар гарч явахыг нь хориглосон гэх цуу яриа гарсан. Мөн түүний эзэмшдэг компанийн хувьцаа болон эд хөрөнгийг ч битүүмжилсэн.
Энэ бүхний дараа түүний орон нутгийн багш нарт хандан үг хэлж буй дүрс бичлэгийг хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан. Энэ нь алга болсноосоо хойш олны өмнө гарсан ганцхан тохиолдол юм. Өмнө нь Жек Ма англи хэлний багшаар ажиллаж байсан.
Тэрбээр жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын уулзалтад ийнхүү үг хэлсэн аж. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй онлайнаар уулзсан юм.
Хожим нь Ханжөү муж дахь “Alibaba Group”-ийн кампус дээр явж байсан гэсэн мэдээлэл ирсэн. “Alibaba Group”-ийн гүйцэтгэх дэд дарга Жо Цай хэлэхдээ Жек Ма аль болох олны хараанд өртөлгүй өөрийн хоббин дээрээ анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
(Эх сурвалж: Centralasia)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.