УЛС ТӨР

Даам гарч явсан АН Д.Ганбатын “тоглоом” болсон ТҮҮХ

-АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАХ ГЭСЭН Ч НЭГНЭЭ ОЛСОНГҮЙ-

2021.10.25-ны өдөр. Монголын улс төрийн томоохон хүчнүүдийн нэг, эрх баригчдыг чичрүүлж байх ёстой сөрөг хүчин АН-ынхан бүлгийн хурлаа ч хийж чадсангүй. Ирц нь бүрдсэнгүй. АН-ын бүлэгт ямар гишүүд байдаг нь тодорхойгүй, нэг нэгнийгээ хөөчихсөн.

Эцэстээ АН-ын УИХ дахь бүлэг нь ч бүлэг биш болов. Тэд төрийн ордон дотор нэгнийгээ хайж явах цаг дор нөгөө жигүүрт МАН-ын 64-ийн бүлэг улс орны хувь заяа, иргэдийн амьдрал хэрхэх чухал шийдвэрүүдийг хаалттай, нууцаар хуралдаж байх.

-НӨХӨН СОНГУУЛИЙН ДАРААХ Д.ГАНБАТЫН САМРАА-

Нэгдэж нийлэхээр болсон тухай чимэгтэй сайхан мэдээ дуулгаад байсан АН-ынхан хүний эрхийн асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийнэ хэмээн зар тараав. Тус хуралд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, С.Эрдэнэ талын АН-ын дарга М.Тулгат нар гарч ирэв. Гэтэл Д.Ганбат нь М.Тулгатыгаа ёстой л ар дагзаар нь тавьсан даа. М.Тулгатын сонсоогүй, ярихаар төлөвлөөгүй, огт мэдээгүй байсан мэдэгдлийг Д.Ганбат хийж орхисон.

Тэр Ц.Тувааныг АН-ын бүлгээс хөөж, бие даан нэр дэвшиж, УИХ-д орж ирсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүлэгт нь элсэж, тэдэнд хүч нэмж талбай дээр өлссөн Н.Алтанхуяг,С.Ганбаатар хоёрыгоо бүлэгт санал өгөх эрхгүй нөхдүүд хэмээн зарласан. Гэхдээ энэ нь бүлгийн гишүүдийн, АН-ын шийдвэр биш ердөө л Д.Ганбатын хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэхэд болно. Түүний мэдэгдлээс хойш Д.Ганбатдаа далаараа тавиулсан, дарамтлуулсан АН-ынхан ээлж дарааллан түүнийг муулж эхэлсэн. Тэр ч бүү хэл эрх баригчдад үйлчилж, сайдын суудал нэхэж гүйж явсныг нь хүртэл илчлэв.

-УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛИЙН ӨМНӨ ТЭД АЛБАН ЁСНЫ БҮЛЭГТЭЙ БАЙВ-

АН хэдхэн хоногийн өмнө, тодруулбал 2021 оны аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгуулиас өмнө муу ч сайн ч намын бүлэгтэй, тэд нь ямартаа ч нэгдмэл байр сууриа илэрхийлдэг, ширээний ард бөөнөөрөө сууж чаддаг байлаа. Тэр ч бүү хэл тамга тэмдэг нь хоёр талдаа, гудамжнаас тэмцдэг болоод байсан АН-ууд нэгдэж, их хурлаа хийж, нэг даргаа сонгохоор болсноо зарлаж байв.

АН-ын хоёр дарга нэгдэж нийлээд мэдээлэл хийсэн тэр дүр зураг, хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй С.Эрдэнэ талынхан эсрэг тал болох Х.Батулга угшлын Ц.Туваан толгойлогчтой О.Цогтгэрэл талынхантай хамтдаа хиам, талхан дээр найрлаж буй зургийг хараад ардчилалдаа итгэл алдарсан байсан олон иргэд, сонгогчид болоо ш дээ гэж бодов. Ингээд АН эвлэлдэн нэгдэх нь гэж итгэв. Гэтэл...

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ АН-ЫН ЗАДРАЛЫГ “ЗАХИАЛСАН” УЛС ТӨР-

АН-ын задрал Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан “захиалгат” ажиллагаа байсан. Гэнэт л С.Эрдэнэ Ц.Туваанаа муулж хэвлэлүүдээр ярилцлага өгч эхэлснээр энэ тэмцэл эхэлсэн байдаг. С.Эрдэнийг эрх баригчдад “худалдагдсан” гэж ч ярьж байв. Үнэний ор давамгай. АН-ынхан өөрсдөө энэ задрал, хуваагдлаа эрх баригчдын хийж буй ажил, биднийг олонхийн бүлэглэл, МАН ийм болгочихлоо гэж ярьцгаадаг ч идсэн өт нь дотроосоо байсан нь туйлын үнэн. Учир зүй нь үл ойлгогдох Х.Баттулга, С.Эрдэнэ тэргүүтний тэмцэл, улс төрийн мафижсан ажиллагаанд МАН-ын оролцоо байсан ч үнэн.

Ердөө иргэдийн нүдэнд АН дотроо хагаралдаад багаа мэт боловч үүний цаана улс төрийн маш их эрх ашгийн бүлэглэлийн зохион байгуулалтай тоглоом үргэлжилж байсан. Бүр тодруулбал У.Хүрэлсүх ялалт байгуулахын тулд АН-ыг ийм болгохыг “захиалсан” ч гэлцдэг. Ямар ч байлаа гэсэн энэ нам бол ердөө л худалдагдсан, эрх ашгийн төлөө хэмлэлдэн уралцах нохдоос өөрцгүй болсон хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл төдий болсон нь ил болсон. Ер нь тэгээд аливаа нам, улс төрийн хүчнийг ямар хүн удирдаж, зангидаж байгаа нь маш чухал гэлцдэг. АН-ын энэ уналт, задралд буруутан хай гэвэл тэр яах аргагүй С.Эрдэнэ. Учир нь С.Эрдэнэ энэ намын толгойд гарсан цагаас байдал бишдэж эхэлсэн байдаг.

-НАЙМАН ЖИЛИЙН МӨЧЛӨГТ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН АН-ЫГ С.ЭРДЭНЭ УДИРДАЖ БАЙВ-

2016 оны сонгуульд хуйгаараа ялагдаж, Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарч, бүлэг ч үгүй үлдэж байсан АН-ын хувь заяа 2020 оны УИХ-ын сонгуулиар мөн л нэн бүрхэг байсан. Тэдний хувьд ялагдах нь нэгэнт тодорхой байсан гэж хэлж болно. С.Эрдэнэ дарга нь нэр дэвшигч бүрээсээ дэнчин авна гэж зарласан үеэс л тодорхой болсон. Харин ялагдал нь ямар харьцаатай байх бол гэдэг л асуулт байв.

АН-ын дараалсан хоёр сонгуулийн ялагдалд С.Эрдэнийн удирдан зохион байгуулах чадвар мөн ч их тус болсон доо. Харин энэ удаа АН-ынхан ямар ч байсан бүлэг байгуулах хэмжээнд гишүүдтэй болж чадсан нь амжилт байлаа. Гэхдээ тэр үед гаргасан алдаа буюу Д.Ганбатыг бүлгийн дарга болгосон нь өдгөө төрийн ордонд бүлгийн гишүүдээ олохгүй, төөрч будилж явах эмгэнэлт хувь заяанд хөтөлнө чинээ хэн санах билээ.

-З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГТЭЙ ДААМ ГАРЧ ЯВСАН ЦАГ ҮЕ-

2016-2020, 2020-2024 оны сонгуулийн найман жилийн мөчлөгт МАН-ын дийлэнх олонхийн бүлгийн сүүдэрт амьдрах болсон, сөрөг хүчин гэхэд дэндүү хүчгүй болсон АН-ын хувьд хүчирхэг явсан үе бий. Тус намынхан 2012-2016 оны сонгуулийн мөчлөгт ялалт байгуулж, ёстой л даам гарч явсан үе бий. Тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд МАН-ынх цөөнхийг ёстой л гөлөлзүүлдэг, даам гарсан нөхөр нэг ширхэг байв. Ч.Сайханбилэгээр удирдуулсан Засгийн газар нь Оюутолгой, Дубайн хөрөнгө оруулалтуудын гэрээг  хүч түрэн үзэглэж, мандан бадарч байсан цаг үе.

Түүнээс өмнө АН, МАН-ынхан сонгуулийн мөчлөг бүрт эн тэнцүүхэн суудал хүртэж, хоёр, гурвантаа хамтарсан Засгийн газар байгуулж, улс орны эрх ашгийн төлөө хамтдаа зүтгэцгээж байв. Одоо бодоход хамтарсан, эвслийн гэх тодотголтой тэр л Засгийн газрууд хамгийн сайн ажиллаж байсан байх юм. АН тэр үе нам шиг нам байлаа. Ардчилсан намд иргэд, сонгогчид нь хайртай, итгэл хүлээлгэдэг байлаа. Харин одоо АН бол Д.Ганбат. Д.Ганбат бол АН болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-26 08:43

АН үнэн хэцүүдлээ
Сөрөг хүчин байж чадахгүй гэдэг нь ч харагдаж байна.
Ингэж байхаар өөр олигтойхон сөрөг хүчин болчих дуу хоолойгоо хүргэчих чад�##�тай нь дуграх хэрэгтэй наад хэдэн өвгчүүл чинь юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо.

Зочин
Зочин
2021-10-26 08:45

Нэг л их Ардчил�##� ярьж цээжээ дэлдцгээсэн хүмүүс юу ч хийж чадахгүй. Ард түмэн нь ардчил�##� гэж юу байдгийг ч мэдэхгүй үзээгүй амсаагнүй л явна.

АН ХУД
АН ХУД
2021-10-26 08:45

Нэг л их Ардчил�##� ярьж цээжээ дэлдцгээсэн хүмүүс юу ч хийж чадахгүй. Ард түмэн нь ардчил�##� гэж юу байдгийг ч мэдэхгүй үзээгүй амсаагнүй л явна.

Болд
Болд
2021-10-26 09:39

Ардчил�##� ярьж цээжээ дэлдсэн хулгайч нар л үлдэж дээ.монголыг маань сүүлийн 30 жилд самарлаадаа.....

Зочин
Зочин
2021-10-26 09:55

АН бол жинхэнэ Коммунист нам.

бөө
бөө
2021-10-26 10:58

чи ёстой хэний захи�##�гаар бичиж байна.хар дурак минь.толгойд чинь хүний ялгадас дүүрчээ.эрдэнэ дарга 2017 онд болсон.бичих гэж байгаа бол үнэнийг бич хар д....минь.

Зочин
Зочин
2021-10-26 12:13

2012-2016 онд АН их том байсандаа 5 сонгуульд ялагдсан МАН татан буугдах ёстой, тарах ёстой гэж даапа�##�ж байсан бол одоо өөрсдөө бүлэггүй байх хэмжээнд ортлоо тарж бутарч, с�##�ж сарниж олон түмний элэг доог болж байна даа. Тавилан л юм даа. Жавхлан ч билүү. хаха

зочин
зочин
2021-10-26 12:13

2012-2016 онд АН их том байсандаа 5 сонгуульд ялагдсан МАН татан буугдах ёстой, тарах ёстой гэж даапа�##�ж байсан бол одоо өөрсдөө бүлэггүй байх хэмжээнд ортлоо тарж бутарч, с�##�ж сарниж олон түмний элэг доог болж байна даа. Тавилан л юм даа. Жавхлан ч билүү. хаха

Зочин
Зочин
2021-10-26 12:38

АН-ын задр�##� 2014 оноос буюу Жэнко, Зика нар ЗГ-аа унагаж, Зика намын дарга болсон үеэс эхлэлтэй. 2016 оны сонгуульд Эрдэнэ биш, Зика намаа удирдаж ороод унасан. Зикагийн medee.mn сайтын сэтгүүлч байсан Мядагмаагийн танай сайт ингэж бичих нь тодорхой!!!

Зочин
Зочин
2021-10-26 14:48

С.Эрдэнийн т�##�д Ганбат Одонтуяа 2 л үлдэх байхдаа хахахаха

Surnee
Surnee
2021-10-26 15:09

AN ganbatiin uyd butarch baigaa bolhoos alin galV zorig agsniig ami nasaa aldaal erh medel alban tushaal ungu mungunii shunaltai elbegdorj gonchigdorj batuul halzan ganbold dorligjav nariin garaar l suireh suuria tavisan nuuren deeree ardchilal yridag nuur dald dandaa mungu hurungu alban tushaal ideh uuhiin henee eh oron ard tumnee ichihch ugui zarj ureed duussan uuntei zeregtseed ard tumnii itgel 180000 gishuudiin itgel tsum yvsan ta nar sum aimgiihaa AN gishuud geed baigaa humuusee neg ergeed hardaa gemt heregt holbogdoj baisan oron shorongoor olon jil yvj bgaad garch irsen yaj bayjsniig ni burhan meddeg baih mori uyaj tom chuluu uvurtlusun bandgar jip unaj hanilsan hania golson oron nutagtaa ner hund muu dolooj baij enger duuren odon zuusen busdiig ailgaj icheesen reketlesen iim l yumnuud ene namd uldsen shuudee shudarga shuluun ni bugd daijsan iim baihad AN yaj uudtei yvhiin

Зочин
Зочин
2021-10-26 16:16

нөгөөдүүл нь нийлээд фракцаа байгуулчихсан бус уу?

Зочин
Зочин
2021-10-26 18:38

Ийм б�##�ай данх бидоныг хэмх цохиод хог дээр хаях хэрэгтэй...

dorj
dorj
2021-10-26 21:57

Заяа чинь тэр дээ

Зочин
Зочин
2021-10-26 22:32

AN-g erdene nariin buleg etgeed MAN-tai niilj avaad muhulruu ni ilgeev, ingeed duustsgaa

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2021-10-27 18:39

С.Эрдэнээр толгойлуулсан АН нам биш болох замруу х�##�ьтирсан нь хэдэн жилийн өмнөөс мэдрэгдэж нэр хүнд нь унасаар байхад огт тоохгүй явсан гишүүд удирдах зөвлөлийн хэнтэйч хува�##�цахгүй буруу,өөрөө унасан хүүхэд уйлдгүй гэдэг,тарахаас өөр зам байхгүй,хоёр даргатай хоёр тамгатай нам гэж ардын хувьсг�##�ын зуун жилийн түүхэнд дуулаагүй шившигийн юм энэ шүүдээ?

Зочин
Зочин
2021-10-30 16:57

АН гэдэг хулгайн бүлэглэл олон жил төр үймүүлж, Монгол орныг хагар�##�дуулж, тонож дураараа дургисан. Одоо төгсгөл болсон нь аз юмдаа. Дахиж эд гарч ирэхгүй, МАНтай өрсөлддөг юмуу, хамтран ажилладаг шинэ нам гарч ирэх хэрэгтэй байна. Тэхгүй бол нүгэл багатай МАН төр бариад явна биз. МАН,МАХН нэгдсэн нь өнгөрсөн жилийн чух�##� үйл явд�##�, АН-ын үхлийг ойртуулсан гавъяа юм. Болтуга.

Иргэн
Иргэн
2021-11-02 16:47

АН нэгдэж хэл амаа оллоо гэж ярих болно. Гэвч хэзээ нэгэн цагт эрх ашгийн бүлэглэлүүд хоорондоо зөрчилдөж эхлэнэ. Иймээс АН тараад шинээр намаа байгуулв�##� дахин хагар�##�, бутр�##� гарахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button